Бид заримдаа хэзээ ч уулзаж үзээгүй хэр нь зүүдэндээ харсан төгс нэгнийг хайсаар л байдаг. Бүх зүйл нь яг цав тохирох дулаахан нэгэн хаа нэгтэй байгаа юм шиг... Эдгээр мэдрэмж нь бодит бөгөөд тэр бол таны "soulmate" юм. "Soulmate" гэх үгийг орчуулбал сүнсний хамтрагч гэсэн утгатай. Энэ нь таныг энэ хорвоод амьдрах хугацаанд хайрлах заяаны хань гэсэн үг юм. "Soulmate"-ээ олох хэцүү ч өөртөө татаж болдог. Гэхдээ сээтгэнэж татах биш шүү. Хувь хүн өөр дээрээ ажилласнаар зөв хүнийг өөртөө татна гэсэн утгатай.
1. Өнгөрсөн бүхнээ орхи
Хэрэв та өнгөрсөн үеийн гомдол, дурсамждаа хорогдсон бол цааш явахад бэлэн бус байна гэсэн үг юм. Иймд та өнгөрсөн үеийг уучилж, өршөөж, мартах хэрэгтэй. Энэ таныг маш олон талаараа чөлөөлөх болно. Таныг өнгөрсөн бүхнээ тавьж явуулсан цагт таны "soulmate" тан дээр өөрөө ирэх болно.
2. Өөрийн зан чанараа сайжруулах
Өөрийн зан чанараа сайжруулах эхний алхам бол танд ямар нэг буруу зүйл байгааг хүлээн зөвшөөрөх явдал юм. Таны "soulmate" таны зан чанарыг засахгүй. Та л өөрөө өөрийгөө засна. Та ямар хүн хүсэж байна түүнтэйгээ дөхөхүйц болох хэрэгтэй. Иймд өөрийгөө дотроосоо анагаан, сэтгэл зүй, зан авираа өөрчлөөрэй.
3. Өөрийн гэрлийг асаа
Та өөрийнхөө хүссэн хүн мөн үү? Тантай байхдаа бусад хүмүүс үнэхээр жаргалтай байдаг уу? Хэрэв тийм биш бол таны хийх ёстой зүйл бол өөрийн хүсэж буй хувилбарыг бүтээх явдал юм. Энэ нь гадаад төрхөө өөрчил гэсэн үг биш шүү. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүл, бүтээ, хар, үз, мэдэр. Хэн нэгний төлөө бус өөрийн төлөө амьдар. Тэр цагт та өөрөөрөө гэрэлтэх болно. Хүн бүр өөрийн гэсэн гэрэлтэй. Таны "soulmate" тантай төстэй гэрэлтэй байгаа. Иймд өөрийнхөө дотоод гэрлийг асаах нь та хоёрыг хурдан нэгнээ олоход туслах болно.
4. Өндөр давтамжтай энерги
Хэрэв та эелдэг бус хорсол, сөрөг, түргэн ууртай эсвэл ааштай бол тэр энергийн түвшний хүмүүсийг л өөртөө татах болно. Учир нь энэ ертөнц тэр чигтээ толин тусгал билээ. Иймд танд аз жаргал, амар амгаланг мэдрүүлэх зүйлсийг хий. Амьдралын харах өнцөг, үзэл бодлоо сайжруулах арга замыг эрэлхийл.
5. Үнэн хариулт
Эцэст нь үнэнийг хэлье. Туйлын үнэн бол та хүсэж буй хэн нэгнээ өөрт татахын тулд нэмэлm арга хэрэглэх шаардлагагүй.Та өөрийнхөө хамгийн сайн хувилбар байх ёстой. Өөрийгөө хайрладаг, өөрийгөө уучилдаг хүн хамгийн үзэсгэлэнтэй!