Олны хүсэмжит жүжигчин гэгддэг Хенри Кавилл маань өдгөө 40 нас хүрч байгаа билээ. Натали Вискузотой 2021 оноос уулзаж эхэлсэн түүний хувьд гэр бүлийнхэн нь хүүхэдтэй болохыг нэлээн шавдуулж байгаа тухай ярилцлагадаа дурдаж байсан юм.

Саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр "Натали бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаадаа маш их догдолж байна" хэмээжээ. Түүний найз бүсгүй одоо 34 настай билээ. Тэрээр Vertigo Entertainment-ийн Гүйцэтгэх захирал гэнэ.
