Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт


Цаг агаар дулаарахын хэрээр аялал зугаалга, уул хаданд авиралт ихэсдэг. Тэгвэл хаврын улиралд хээр, ой модонд зугаалахдаа хачгаас болгоомжлохыг анхааруулж дараах нийтлэлийг бэлтгэлээ. 

1. Хөрс, ургамал, амьтан, хүний биед шимэгчлэн амьдардаг, аалзны аймагт хамаарагддаг шавж бол хачиг. Хамуу хэлбэрт, шимэгч хэлбэрт, аалзан хэлбэрт гэсэн гурван ангилалтай. Хүнд хамгийн хөнөөлтэй нь тайгын хачиг. Тайгаас гадна Дорнодод ихээхэн тархсан байдаг. Хаврын эхэн сард ичсэн амьтад ичээнээс гарахтай зэрэгцэн хачиг гарч ирнэ. Үржих таатай үе нь хаврын эхэн сараас намрын сүүл сар. Гол төлөв тайга, тал газар, хатсан өвсөнд нуугдаж байдаг.

2. Хүний гэр, орон сууцанд 150 гаруй төрлийн хачиг байгааг тогтоожээ. Орон сууцны хачиг гэхэд л гурван бүлэгт хуваагддаг. Гэрийн тоосонцрын хачиг гэж бий. Тоосонцроор дамжин гэрт орж ирэх энэ хачиг бүлэг зүйлээсээ хамаарч 0,1- 0,23 мм хэмжээтэй тул нүдэнд харагдахгүй, хаздаггүй, цус ч сордоггүй. Ганцхан харшил өгөх нянг биендээ агуулж байдаг. Тэд цэвэрлэгээ хийхэд тоосонцортой хамт 10-20 минутын турш дээш бужигнан харшлыг өдөөдөг.

3. Манай улсад 9 төрлийн 40 гаруй хачиг бий. Хамгийн түгээмэл нь улаан, бор хачиг. Хонь мал дээр шимэгчилж амьдардаг нь бор хачиг, хус, хар модонд үрждэг нь улаан хачиг аж. Улаан хачигнаас халдвар авч хүндэрвэл төв мэдрэлийн системийг ч гэмтээж цаашлаад амь насанд аюултай гэж эмч нар анхааруулдаг. Энэ хачиг хусан ой ихтэй Сэлэнгэ, Булган, Дархан зэрэг найман аймгийн нутгаар голомтлон тархжээ.

4. Хүнд хачгаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчнийг халдварт хачиг гэнэ. Манайд илэрдэг халдварын 70 гаруй хувь нь бор хачгаар, 10 гаруй хувь нь улаан хачгаар дамжжээ. Малчдын хувьд хачигт хазуулснаас болж халдвар нь даамжирчмэдрэл, үе мөчинд нь нөлөөлж хүндрүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан аж. Ингээд ч зогсохгүй зөнөгрөл, тэнэгрэл өвчний шалтгаан болж байгааг судлаачид сануулаад эхэлжээ. Анхааруулж хэлэхэд ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд хачигт халдварын үлдэц илрүүлэх шинжилгээ хийхэд толгой нь өвддөг, унаж татдаг болоод удсан, ойр зуурын юмыг мартдаг хүмүүс цусны шинжилгээгээр хачигт халдвар үлдэцтэй нь тогтоогджээ.

5. Хачиг өсөж үржихийн тулд өндөр өвсний үзүүрт тогтдог байна. Хажуугаар нь өнгөрөх төдийд л наалдчихдаг, эсвэл хүчтэй салхи дэгдэхэд агаарт хөөрч яваад ямар нэг биет дээр тогтдог аж. Хачиг нь авгалдай үедээ хулгана, зурам зэрэг жижиг мэрэгчийг шимэгчлэн амьдарч томордог. Хүүхэлдэй үедээ туулай, тарвага, үнэг зэрэг дундаж биетэй амьтдад шигдэн амьдарна. Бие нь томрох тусам буга, хонь зэрэг том биетэй амьтад руу шилжин, шимэгчилж эхэлдэг байна. Ингэж явсаар нас биед хүрсэн хойноо л хүний биед шигдэж, хазах чадвартай болдог гэнэ. Хачигны амьдралын идэвхтэй үе нь 4-11 дүгээр сар.

6. Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх гурван тун вакцин гэж бий.Эхний тунг хачгийн идэвхжлийн үед хийлгэдэг. Түүнээс зургаан сарын дараа хоёр дахь, жилийн дараа гурав дахь тунг хийлгэснээр хачигт халдвараас бүрэн хамгаалагддаг байна. Давтан вакцинжуулалтыг гурван жилийн дараа хийлгэнэ. Уг вакциныг зайлшгүй хийх учиртай мэргэжлийнхэн гэж бий. Тэднээс гадна хувь хүн өөрөө хүсвэл сайн дураараа хийлгэж болдог аж.

7. Хачиг нь дөрвөн хөлөөрөө хүний арьсны хананд бэхлэгдэж амнаасаа нян ялгаруулж ойр орчимдоо хөндий зай үүсгэдэг байна. Ингэж үүсгэсэн хөндий зайндаа урсаж ирсэн цусаар хооллодог аж. Ийм үед нь хүчтэй татаж гаргаж болохгүй. Хошуу нь шигдэж үлдэх, сорсон цусаа гулгих гэх мэт эрсдэлтэй юм байна. Тиймээс шууд сугалж авалгүйгээр чих ухагч хөвөнгөөр бага багаар займчуулж гаргах хэрэгтэй. Хазуулсан хэсгээ ариутгахаа мартав аа.

8. Эцэст нь ЗӨСҮТ-өөс иргэдэд хүргэдэг зөвлөмжийг онцолъё. Тус төвөөс голомттой газруудаар явахдаа хачиг харагдахуйц тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх, хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах, хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх, хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах, хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах, хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах зэрэг зөвлөмжийг өгдөг юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Reader 2024.04.17 202.21.98.174

Сайн байна уу? Засч залруулаасай гээд анзаарсан зүйлээ бичиж үлдээж байнаа. Аалзны аймаг биш шүү. Хачиг нь амьтны аймаг, үет хөлтний хүрээ, аалзны ангийн амьтан. Хачиг бол шавж бишээ. Шавжнаас тусдаа ангилалд хамаардаг амьтан. Сайн шалгаж, мэргэжлийн хүнээс асууж байж бичээрэй.

0 Хариулах