UBLife Logo
Эрүүл мэнд

Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) анх удаа батлав

Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) анх удаа батлав

Айл өрх, олон нийт болон боловсролын байгууллагын барилгын дотор орчны агаарын чанарыг хянах, хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийг агаар бохирдуулагч бодисын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилготой Дотор орчны агаарын чанарын стандартыг (MNS:7106) Стандарт, хэмжил зүйн газраас баталлаа.

2026 оны дөрөвдүгээр сараас мөрдөгдөх уг стандартыг боловсруулах, батлуулах үйл явцад НҮБ-ын Хүүхдийн Сан арга зүйн дэмжлэг үзүүлж, шаардлагатай баримт нотолгоог бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна.

Энэ хүрээнд хийсэн багц судалгааны үр дүн нь дотор орчны агаарын бохирдол нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй хэвээр байгаа аж. Цаашид НҮБ-ын Хүүхдийн Сан нь тус стандартыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...