UBLife Logo
Кино

“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ

Шон Марк Бин 1959 оны дөрөвдүгээр сарын 17-нд жижиг бизнес эрхлэгчийн гэрт төржээ. Багадаа хөлбөмбөгч болохыг мөрөөддөг байсан ч санамсаргүй хөлөө гэмтээгээд больсон байна.

Түүний мөрөн дээр 100% Blade (blade –Шеффилд Юнайтед багийн нэр) гэсэн шивээс байдаг. 

Шин Биний анхны дүр нь “Ромео, Жульетта” жүжгийн Тибальд байв.

“Бөгжний эзэн” киноны Боромирын дүр түүнийг алдартай болгосон.

Шон Биний тоглосон дүрүүд бүгд үхдэг тул түүнийг спойлер хэмээн шоглодог. 

“Миний анхны үхэл бол зураач Караважогийн дүр байлаа. Миний хоолойг хэрчиж алсан. Харин хамгийн шилдэг үхэл маань “Бөгжний эзэн” киноны Боримор. Найруулагч маань надад тухтай сайхан үхэх цаг хангалттай өгсөн болохоор би үзэгчдийг уяртал нь баатарлаг, сайхан үхсэн” гэж ярьж байв.

Бин одоо ч кинонд тоглосоор байна. Гэхдээ дахиж үхдэг дүрд тоглохгүй гэдгээ мэдэгдсэн. 

Тэрээр таван удаа гэрлэсэн. Гурван хүүхэдтэй.

Нисэхээс айдаг тул уулан дээрх зураг авалтын үеэр бусад нь нисдэг тэргээр очиход Бин 2 цаг алхаж хүрч байжээ.

Мобигийн "We Are All Made of Stars" дууны клипэд тоглосон. 

Шеффилдийн хэд хэдэн их сургуулийн хүндэт доктор хэргэмтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.