UBLife Logo
Кино

Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө

Дэвид Бекхэм Холливудын од Марк Уолбергийг шүүхэд өгчээ. Тэрээр 2007 онд Лос-Анжелест шилжин амьдрах болсноосоо хойш Марктай найзалж байсан юм.

Нэг хороололд амьдардаг тэд спортын ачаар ойр дотно нөхөрлөсөн. Марк F45 Training хэмээх сүлжээ фитнес-студийн хувьцаа эзэмшигч бөгөөд Дэвидийг брэндийнхээ элч төлөөлөгч болгожээ. Гэрээ ёсоор Дэвид F45 фитнес- студид бэлтгэл хийж байгаагаа байнга олон нийтийн сүлжээгээр цацаж байх ёстой, хариуд нь хувьцаа эзэмшигч болох ёстой байв. Дэвид гэрээгээ чанд биелүүлж байсан боловч Уолберг залилан хийх гэж оролдсон байна. Марк хувьцаагаа илгээлгүй хэдэн сараар хойш татаж, хувьцааны үнэ 12 доллароос 3 болтол унахыг нь хүлээж байсан гэнэ. Үүний дүнд Дэвид 8,5 сая фунт стерлинг алдсан гэдгээ шүүхийн нэхэмжлэлд дурдсан байна. Харин Марк Уолберг буруугаа хүлээлгүй заргалдахаар бэлтгэж байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.