Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан


Нэрийн уншихад л сонирхол төрөх энэхүү кино одоогоос 23 жилийн өмнө үзэгч түмний хүртээл болж байжээ. Амелиг би багадаа телевизээр үзэж байснаа бүдэг бадаг санадаг юм. Шаргал өнгө, өгүүлэгчийн дотно яриа, гол дүрийн жижигхэн эмэгтэйн сонирхолтой төрх гээд яах аргагүй дурсамж сэдрээсэн, аль эсхүл өөрөө тэр чигтээ дурсамж, мөрөөдөл шиг чамин кино. 

Киноны найруулагч Жан-Пьер Жёне анх Амелид өөр хүн тоглуулахыг хүссэн ч бүтэлгүйтсэн юм билээ. Дараа нь тэр нэгэн үзэсгэлэн дээр явж байхдаа гол дүрийн жүжигчин Одри Тотугийн хөргийг олж харан, Амелигийн дүрд тоглуулахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Харин би энэ киног үзээд Одри Тотуд ч, Амелид ч гүн дурласан. Кино эхлэлээсээ л ном уншиж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Үүнийг би Жан-Пьер Жёне найруулагчийн онцлог гэж харсан. Жинхэнэ Франц хүн гэж түүнийг л хэлэх байх. Ер нь найруулагч Жан-Пьер жүжигчин Одри Тоту хоёрт нандин холбоос байх шиг байгаа юм. Гар нийлдэг хоёр гэдэг шиг л. Үүнийг  "A Very Long Engagement" гэх бас нэгэн бүтээлийг нь үзвэл мэдэрнэ дээ. Нэг найруулагч, нэг жүжигчин тэс ондоо бүтээл. Бас л содон хийцтэй гоё кино. За тэр ч яахав киноны агуулга руу орцгооё.

Уг нь Амели "The Fabulous Destiny of Amélie Poulain" буюу "Амели Пулаины гайхалтай хувь тавилан" гэх урт нэртэй юм билээ. Гэхдээ олонд танигдсан нэр нь Амели учраас энэ хэвээрээ үлдчихсэн хэрэг. Киноны деталь хэсэг бүрийг ажиглах юм бол дэндүү чамин хийцтэй. Ийм ч учраас өнгөрсөн 23 жилийн турш моданаас гаралгүй шагшигдсаар байгаа болов уу. Бас нэгэн онцлох зүйл бол хөгжим. Яг л жинхэнээсээ Парист оччихсон тэдэнтэй хамт мөрөөдөж байгаа юм шиг сонгодог хөгжимтэй.

Үйл явдлын тухайд Францад амьдардаг энгийн нэгэн охины тухай өгүүлэх мэт. Хувь тавилангаа өөрөө бүтээдэг, амьдрахаас илүү зүүдлэх дуртай Амели охин амиа хичээгч хүмүүсийн дунд тод гэрэлтэж, өөрийн хүчин чармайлтаар хувь тавилангаа бүтээхийн сацуу өөртэйгөө адил цорын ганц нэгнийг олж авдаг мелодрам, романтик төрлийн кино. Гэхдээ би Амелиг зүгээр л нэг мелодрам кино гэж тодорхойлмооргүй байна. Энэ бол чи бидний зэргэлдээх ертөнцийн түүх. Бидний байж болох өөр нэгэн гэгээлэг хувилбар. 

Амели бөөрөлзгөнө идэх дуртай, бусад охидын адил аавдаа тэврүүлэх дуртай бас тэр төсөөлөлдөө умбах дуртай...

Тэр бол хувь тавилан бас сахиусан тэнгэр. Амелиг үзэх бүрд хүн төрөлхтөн бид зүрх сэтгэлээ цэвэр хэвээр нь авч үлддэг байсан бол хэчнээн өнгөлөг ертөнц байх байсан бол оо гэж боддог юм. Амели амьдралыг өөрөө бүтээдэг нь хамгийн гоё. Тэр хэн нэгнийг хүлээдэггүй. Сэтгэлийнхээ гүнд живэн суудаггүй. Тэр үйлддэг. Бодсон бүхнээ, харсан бүхнээ үйлддэг нь Амелигийн хамгийн давуу тал. Харин бидний хувьд эсрэгээрээ нь харамсалтай. Хайрлаж дурлахдаа  чин сэтгэлээсээ хайрладаг бил үү? Заавал нөхцөл болзол, баталгаа хардаг шүү дээ. Гэтэл уг мөн чанартаа хэн ч хашир төрдөггүй.

Ингэхэд хувь тавилан гэж юу вэ? Хэн нэгний зурсан зураг уу, эсвэл оргүй хоосон зүйл үү? Хувь тавилан гэхээр хүн төрөлхтөн хоёрдчихдог юм шиг санагддаг. Би бол хувьдаа хувь тавиланг ид шид, бас оргүй хоосон зүйл хоёрын төгс нийлэмж гэж боддог. Амели кинон дээр гардаг шүү дээ. Үйл явдлын зангилаа, тохироог Амели өөрөө бүтээдэг энэ бол оргүй хоосноос бүтээх үйл явц юм. Гэхдээ хэн тэр мэдрэмжийг Амелид өгөөд байна? Энэ бол хувь тавилан юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц биднийг үргэлж зөв зам руу хөтөлж байдаг. Алхам тутамдаа анзаарвал хийх ёстой ажил, хайрлах хүн гээд амьдралын чухал тохироог бид хар зөнгөөрөө л мэддэг. Эсвэл хүүхэд ахуйдаа, зарим тохиолдолд зүүдээрээ мэдчихсэн байдаг. Харин үүндээ итгэж сонголт хийдэг нь цөөн. Ийм учраас хүүхэд шиг цэвэр ариун сэтгэлээ хадгалж үлдэх хамгийн чухал. Ажиглаад анирдаад үзвэл хүн бүрд хувь тохиол, ид шид бий гэж би итгэдэг. Харин ашиглах, ашиглахгүй нь таны л сонголт. Бас Амели киног үзээгүй бол заавал үзээрэй. Таны амьдралд өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
2
5 цагийн өмнө
Талийгаач И Сун Кюны нээлтээ хийгээгүй уран бүтээлүүд цацагдах уу?
3
9 цагийн өмнө
Жо Байден Мишель Йеог Майкл гэж дуудан, шагналаа
санал болгох
1
2 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
4 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.29 192.82.66.25

гоё бичжээ

0 Хариулах