UBLife Logo
Newsfeed

Машин худалдан авах гэж байгаа хүмүүст байх ёстой 8 "атгаг" санаа

Машин худалдан авах гэж байгаа хүмүүст байх ёстой 8 "атгаг" санаа

Хэрэв та машин худалдан авахаар шийдээд байгаа бол энэхүү зөвлөгөө танд яг хэрэг болно. Учир нь та энэхүү нийтлэлийн төгсгөлд урам зориг авч, бас шинэхэн машинаа авахаар шийдэж ч магадгүй юм шүү.


1. Хаана амьдардаг, хаагуур явдагтаа тааруулан сонгох

Заримдаа бид үзэмжнээс нь болоод өөрийн байнга ашиглах боломжгүй зүйлийг худалдан авсан байх тохиолдол бий. Сэтгэлийн хөөрлөөр шууд машинаа сонгож болохгүй гэсэн үг юм. Танд спорт загварын машин тохирох уу, гэр бүлийн эсвэл хоёр хаалгатай, жижигхэн дугуйтай машин тохирох уу гэдгийг сайн бодолцож үз. Жишээ нь таны байрны гадаа зай талбай үнэхээр хомс, тэгтэл та маш том урт машин авчихвал цаашид хэрхэн зохицуулалт хийх вэ гэдгээ бодох шаардлагатай болно шүү дээ. 

2. Түлш, газ эсвэл цахилгаан...?

Та үнэхээр хол газар луу их явдаг уу, байнгын хөдөлгөөнтэй амьдрал дунд байдаг уу, цэнэглэх цаг гардаг уу гэх зэрэгт тохируулан машины төрлөө сонгоорой. Учир нь та худалдан авсан өдрөөсөө эхлээд л өдөр бүр энэхүү асуудалтай нүүр тулах шаардлагатай болно шүү дээ. Өөрт хамгийн тохирохыг л сонго. Бас мэдээж өөрийн санхүүгийн бололцоогоо хамгийн сайн тооцоолох хэрэгтэй. 

3. Үнэ хөлсний баримжаагаа маш сайн тодорхойл

Нэн түрүүнд та өөртөө яг тохирох үнийн дүнгийн хязгаар тавих ёстойгоо санаарай. Гэхдээ түүндээ яг тулгаж болохгүй. Учир нь машин худалдан авахаас гадна олон зардал гарч ирж болдог гэдгийг битгий мартаарай. Даатгал, магадгүй шинэ хамгаалалтын хуулга, машины гоёл чимэглэл, тос масло, банкаа дүүргэх бинзений мөнгө гээд л олон зүйлийг тооцоолох шаардлагатай болно. 

4. Хэзээ худалдаж авах нь танд хамгийн ашигтайг тооцоол

Ерөнхийдөө хүмүүс машин худалдан авахдаа хамгийн түрүүнд хэрэгцээг нь тооцоолдог. Удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа болохоор ирэх хэдэн сардаа авах шаардлагатай, эсвэл хичээл сургууль эхэлж хүйтрэхээр авах хэрэгтэй, зун аялж зугаалахын тулд одоо авах шаардлагатай гэх мэтээр хүнд ямар ч шаардлага гарч ирж болно. Харин таны хувьд хэзээ нэн шаардлагатай байгаа вэ? Хэрэв үнэхээр хүлээх боломжтой бол 12, 1, 2 саруудад машины үнэ хамгийн ихээр хэлбэлзэж, хямдрал урамшуулал зарладаг үе гэх тооцоолол бас байдаг юм байна. 

5. Авах гэж байгаа машинаа заавал нэг унаад үз

Яг унаад явж байх үед танд таалагдахгүй эсвэл бүр их таалагдах зүйлийг анзаарч болно шүү дээ. Машинаа барьж үзэхдээ өөрөө тэр машиныг өдөр бүр унаж байгаагаар төсөөлөөд үз. Хэр тав тухтай, эдэлгээтэй, гол нь найдвартай байхаар байна гэдгийг туршиж байж л мэднэ шүү дээ. 

6. Тухайн машинаа сайтар шинж

Та онлайнаас хэдэн цагаар ч хамаагүй тэр машины тухай мэдээллийг хайж олж унших хэрэгтэй. Хэрэглэгчдийн сэтгэгдэл яг бодитоор ямар байна, цаашид сэлбэг нь хэр олдоцтой, үнийн хувьд боломжийн байна, зах зээлийн үнэ ямар байна, сул талуудыг юу гэсэн байна гээд сайтар хайгаад үз. Танд үнэхээр тус болох болно. 

7. Тэр машинд үнэхээр дурлах эсэхээ мэдэр

Та тэр машиныг цаашид өдөр бүр хэрэглэнэ, хайрлана, орой хучиж унтуулна, сэв зураас гарах вий гэж анхаарна. Үнэхээр нэг шинэ гэр бүлийн гишүүнтэй болж буйгаас ялгаагүй шүү дээ. Тиймээс та үнэхээр анхны харцаар дурласан уу, судлах явцдаа тэр машин таных болно гэдгийг мэдэрсэн үү, цаашид нэгэн бүхэл болж, таныг, таны гэр бүлийг найдвартай зөөх унаа мөн үү гэдэгт анхаараарай. Хэрэв таны зөн совин ямар нэг зүйл хэлж байгаа бол тэр мөн юм шүү.

8. Машиныхаа түүх, "ургийн бичиг"-ийг сонирхоод үз

Мэдээж хэрэг бид хүнтэй суухдаа, байр авахдаа, ажилд орохдоо гээд амьдралын томоохон шийдвэрүүдийг гаргах үедээ тухайн хүн болоод газрын урьд түүхийг мэдэхийг хүсдэг шүү дээ. Машин бол угаас бидний өдөр тутмын хамгийн чухал хэрэглээ тул машиныхаа түүхийг ч мөн заавал судлаад үзээрэй. Өмнө нь осолд орж байгаагүй, ямар нэгэн "хэрэг төвөгт" орооцолдож байгаагүй машин авах нь мэдээж чухал. 

Хэрэв та ганц ч метр зам туулж байгаагүй цоо шинэ машин авахыг хүсэж байгаа бол Юнивишнийн шинэ машинтай болгох урамшуулал эхэлсэн байгаа шүү. Хэрэглэгчид дундаасаа Toyota Top Motors албан ёсны дилерийн цоо шинэ RAV4 автомашин болон бусад 5 бэлгийн эздийг тодруулах урамшуулал эхэлсэн байгаа бөгөөд та яг одоо хамрагдаарай. Юнивишнийн RAV4-тэй кино цэсээс киногоо сонгож үзээд л болоо. Танд аз таарч, цоо шинэхэн гоё машины эзэн болно гэж найдаж байна. Мөн Toki ашиглан кино болон кино багц түрээслэхэд 50% хямдралтай байгаа шүү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
2
0
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.