Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголын кино хөгжлийн товч түүх


Өдгөөгөөс 89 жилийн тэртээ 1935 оны 5-р сарын 1-ний өдөр Монголын анхны "Ард" кино театр нээлтээ хийж, 1936 оны энэ өдөр "Майн 47-н жилийн ой" хэмээх Монголын анхны баримтат киноны зургийг авсан түүхтэй.Тиймээс энэ түүхт өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Ингээд та бүхэндээ Монголын кино хөгжлийн товч түүхийг хүргэе. 

Монголын хамгийн анхны кино бол "Монгол хүү" уран сайхны кино юм. Тус кино 1935-1936 онд хийгдсэн бөгөөд “Аршийн мод ” Монгол ардын үлгэрээс сэдэвлэн бүтсэн байдаг. Шороотын Цэвээн хэмээх Архангай аймгийн нэгэн цайлган сэтгэлт, итгэмтгий, дайчин зоригтой малчин эр, зальхай хятад данжаад Буяндалай, бадарчин лам хоёрт хууртагдан өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар буюу Японы эзлэн түрэмгийлэгч, милитаристуудын нөлөөний хүрээнд орсон Өвөр Монголын Цахар нутгаар аялан явдаг. Тэрээр зовлонд учран, тэндхийн хар шар феодал, засаг ноёд нь харийн эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хэрхэн ард түмнээ мөлжин дарлаж буйг харж, эцэст нь төрөлх БНМАУ нутагтаа эргэн ирснээр бүрэн эрхт тусгаар тогтносон, зол жаргалын дээд болсон хэчнээн сайхан улс эх оронд амьдарч буй гэдгээ ойлгон ухаарч буй тухай гардаг юм. “Монгол хүү” киноны гол утга агуулга нь бид бүхэнд тусгаар тогтнол, эх орны үнэ цэнэ, монголчуудын үнэт зүйлийг ойлгуулж ухааруулахад оршдог.

Үүний дараагаар Норжмаагийн зам кино 1938 онд бүтээгдсэн түүхтэй. Уг киноны онцлог нь Монгол найруулагч найруулсан, Монголын киноны уран бүтээлчдийн өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино бөгөөд Европын боловсон эмнэлгийг сурталчлах зорилготой ухуулгын чиглэлээр амьд сонины хэлбэртэйгээр хийгджээ. Нэг хашааны 2 айлын жирэмсэн эмэгтэй төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад Норжмаа нь гэртээ лам залж гүрэм уншуулсаар төрөлт нь бүтэлгүйтэж, эмнэлэгт үйл явдал болж буйг зэрэгцээ эвлүүлгээр үзүүлсэн нь үйл явдлын утга санааг үзэгчдэд тодруулж өгсөн сурталчилгааны зориулалттай кино гэж тодорхойлж болно.

Дараа нь найруулагч Александр Зархи, Иофиф Хейфиц нар "Сүхбаатар" киног хийж монголчуудын амьдрал, Монгол орны тухай ойлголтыг дэлхийн сонорт хүргэсэн түүх бий. Ер нь "Цахилгаан сүүдэр жүжиг"-ийн хөгжил Монголд 1930-аад оны эхтэй. Тухайн үед нийт хүн амын 80 гаруй хувь нь бичиг, үсэггүй байсан учраас социалист үзэл суртлыг ухуулж ойлгуулахад хамгийн хүртээмжтэй байж. Иймээс кино урлагийг төр, засгаас илүүтэй дэмжиж хөрөнгө нэлээд зарцуулж байсан юм билээ.

Монгол Улсын кино урлагийн эхийг тавьсан нэг төрөл бол баримтат кино юм. Тухайн үеийн социалист орнууд буюу коминтерний холбоотон улсуудын холбоо бэхжиж энэ нь олон улсын харилцаа эхлэн хөгжиж байсантай нэгдэж тухайн үед монголчууд өөрсдийгөө танилцуулах хэрэгцээ их байв. Тиймээс эх орон, байгаль, мал аж ахуй, үйлдвэрлэлийн хувьсгал, намын хурал зэрэг сэдвүүдээр баримтат кинонууд хийж байжээ. Эдгээр кино нь ихэвчлэн үзэл суртлын шинжтэй боловч аргаль, хулан, хандгай гэх мэт Монгол орны байгаль, ховор ан амьтдын тухай баримтжуулан үлдээсэн олон кино байдаг нь манай кино урлагт үнэт өв хөрөнгө болж үлдсэн билээ.

"Норжмаагийн зам", "Монгол хүү", "Цогт тайж" зэрэг бүтээлүүдээр эхэлсэн Монголын кино урлаг өнөөдөр олон улсын кино наадмуудад өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа юм. Монголын кинонуудаас анх олон улсын кино наадмын шагналыг "Ардын элч" киноны Ариунаагийн дүрээр гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн хүртэж байсан түүх бий. 1940-өөд оныг цаг үеийг сэдэвчилсэн киноны үе гэж ангилдаг. Гэхдээ энэ үеийг бас хоёр хувааж үздэг. Эхний хагаст дайны үеийн сэдвүүд голлосон кинонууд бүтээж байсан бол мөн оны сүүлийн хагасаас баримтат кинонд шилжсэн.

Мөн "Манай оронд" нэртэй анхны кино сэтгүүл гаргажээ. Харин 1954-1980 оныг кино урлагийн алтан үе гэдэг. Энэ жилүүдэд олон янзын найруулга, шийдэлтэй кинонууд давамгайлж байв. Киноны хөгжил гээд ярихад кино үйлдвэрийн тухайд орхиж болохгүй юм. Кино үйлдвэр анх Улсын симфони хөгжмийн (Сүүлд Чөлөөт ахмадын холбооны/ байранд байрлаж байсан бол 1950-иад оноос өөрийн гэсэн томоохон байртай, мэргэжлийн найруулагч, зохиолчидтой түүнчлэн орон тооны жүжигчидтэй болсноор өнөө үед бидний үзэх дуртай уран сайхны томоохон кинонуудыг бүтээсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.22
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
3
2024.05.07
Кайли Женнерийг үзэсгэлэнгээрээ дарсан залууг Met Gala-гаас халжээ
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Cannes: Белла Хадид нүцгэн даашинзтай ирлээ
2
Уржигдар
Видео: BBC-гийн к-поп ертөнцийн тухай дуулиант кино
3
2024.05.17
Канн: Megalopolis киноны нээлтэд ирсэн одод
санал болгох
1
2024.05.13
Монголд үзэгдсэн туйлын туяаны 13 үзэсгэлэнтэй зураг
2
2024.05.09
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
3
2024.05.08
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.