UBLife Logo
Кино

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

Ub.life
Ub.life
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамгийн том кино наадамд монгол кино шалгарчээ

АНУ дахь Reuters агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяагийн бүтээл “Хүслийн хязгаар” (Herders at the Edge) баримтат кино Америкийн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх хамгийн том кино наадам Climate Film Festival-д дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 450 гаруй бүтээлээс шалгарч оролцох болжээ.

Монгол малчдын амьдралд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөөг харуулсан уг богино хэмжээний бүтээлд Б.Амарсайхан, Б.Жанцанноров, Л.Мөнхтуяа болон тэдний гэр бүлийн ахуй түүхийг баримтжуулан харуулжээ.

Кино бүтээлийн багт найруулагч Д.Дэлгэрзаяа болон зураглаач З.Содбилэг, эвлүүлэгч Б.Амартүвшин, хөгжмийн зохиолч А.Хаш-Эрдэнэ, туслах зураглаач Б.Шинэгэрэл, дууны инженер Г.Батмөнх, өнгө тавигч Б.Ариунболд нар ажилласан байна.

Нью-Йорк хотод театрын дэлгэцнээ энэ есдүгээр сард гарах уг кино нь мөн 30-аас доош насны буюу Шилдэг залуу найруулагч төрөлд нэр дэвшээд байна.

Дашрамд, “Хүслийн хязгаар” баримтат киног медиа салбарын The Mediа Show 2024 арга хэмжээнд нээлтийн бүтээлээр урьж Улаанбаатарт толилуулж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.224.74
Баримтат кино ийм мундаг хийж байсан өөр олон түүх байдаг уу монголоос?
Зочин\47.129.160.225
Америкийн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх хамгийн том кино наадам гэж гарчгаа өг л дөө. Хамгийн том гэхээр үнэхээрийн misleading байна шүү. Албаар ингээд байдаг юм уу хаашаа юм