UBLife Logo
Newsfeed

Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?

Заяаны ханьтайгаа учирснаа хэрхэн мэдэх вэ?

Анх харахад л чи минь төгс төгөлдөр байсан. Тиймээс чамайг би хайрласан. Удалгүй чи минь төгс биш гэдгийг би анзаарч эхэлсэн, тэгээд би чамайг бүр ихээр хайрласан.  – Анжелита Лим

Дээрх эшлэлээр жинхэнэ хайрын мөн чанарыг тодорхойлсон мэт. Миний бодлоор жинхэнэ хайрын гайхамшиг бол хайрласан хүнээрээ хайрлуулах. Үнэндээ, хайр заримдаа өвтгөнө. Заримдаа золиос шаардана. Үргэлж амар байхгүй. Гэвч харилцан ижил сонголт хийсэн бол амьдралын хамгийн гайхалтай зүйл болно. Ингээд та бүхэндээ амьдралын нэгэн гайхалтай учрал болох заяаны ханийн талаар мэдээлэл хүргэе.


1. Олон хүмүүс заяаны ханийнхаа шинж тэмдгийг зүүдэндээ харсан байдаг. Чухам яагаад зүүдээр ордог нь их сонин. Юутай  ч зүүд гэх үгийг эртний монголчууд зөв замын үүд хэмээн утгачлан задалсан байдаг. Тэгэхээр зарим зүүд биднийг зөв замд чиглүүлдэг байх боломжтой. 

2. Заяаны хань тань таны сэтгэл санаа, тааламжгүй байдал зэргийг тольдон харуулахын зэрэгцээ бие биеийнхээ ур чадвар, авьяасыг сэргээн хөглөдөг. Нэг ёсондоо ин янг шиг бие биеийнхээ дутууг нөхөн тэнцвэржүүлнэ.

3. Та хоёрын нас нас хүйс, өсөж торнисон орчин, шашин соёлын хувьд асар их ялгаатай ч маш дотно нэгдмэл мэдрэмж төрнө. 

4. Та хоёр бие биеийнхээ өвчин зовнил, сэтгэл хөдлөлийг хол байхдаа хүртэлт мэдэрнэ.

“Түүний шаналал минийх болох үед заяаны хань минь мөн юм байна гэж мэдсэн. Бид коллежид хамт сурдаг байх үед завсарлагаар тэр гэр бүлийнх нь нэг хүний бие муу, эмнэлэгт байгааг надад хэлсэн. Ярилцаж дуусаад салж яваад, нэг мэдсэн би жорлонд суучихсан уйлаад, түүний төлөө залбираад сууж байлаа. Өмнө нь хэзээ ч уулзаагүй хүмүүсийн төлөө тэгж их санаа зовсноо мэдээд түүнтэй нэг л үл харагдах холбоотой болсноо ойлгосон” - Холли Риордан

5. Түүнд хүрэхэд цахилгаан шиг л мэдрэмж төрж, түүний юунд гэдгээ мэдэхгүйгээр маш хүчтэй татагдах болно. 

6. Огт таамаглах аргагүй нөхцөл байдалд учирна. Магадгүй таны амьдралын хамгийн хэцүү үед танд туслахаар гэнэт гарч ирэх боломжтой.

7. Та хоёрын хэн нэг нь заяаны ханийн учралд бэлэн биш байх нь элбэг бөгөөд дөлж зугтах нь бий. Үүнээс үүдэн түр салж болох ч ертөнц та хоёрыг эргээд нийлүүлэх л болно. 

“Заяаны хань бидний өмнөөс толь бариад эдгээх хэрэгтэй хэсгүүдийг маань харуулдаг. Энэ амар зүйл биш, зарим хүн үүнийг хараад зугтаадаг. Заяаны ханиасаа салах ч үе байна, гэхдээ тэр үед хүртэл энергиэрээ, оюун бодлоороо хамт байсаар л байна” - Жейкобс

8. Заяаны хань гэхээрээ диваажин шиг маргаангүй төгс харилцаа гэсэн үг биш. Та хоёр энэ ертөнцөд бие биеэ засаж илүү сайжруулахын тулд учирсан тул ээдрээтэй нөхцөл байдлууд үүсэх боломжтой.

9. Эцэст нь энэ бүх шинж чанар байхгүй байсан ч дэргэд нь тухтай байх нэгнийг сонгоорой. Заяаны хань гэдэг зөвхөн танд зориулагдсан цор ганц бие хүн гэхээсээ илүү таны хамгийн сайн найз, анд нөхөр, нэг багийн гишүүн болж чадах хэн нэгэн юм шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...