UBLife Logo
Newsfeed

Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД

Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД

Өнөөдөр XX зууны аугаа сэтгэгч, психоанализ онолын үндэслэгч, сэтгэл судлаач, сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фрейд мэндэлсний 168 жилийн ой тохиож байна. Зигмунд Фрейд нь 1856 оны 5 сарын 6 нд Австрын Морави хотод \ Өнөөгийн Чёхийн Прибор\ төрсөн бөгөөд шинжлэх ухаанд хэмжээлшгүй их хувь нэмэр оруулсан гавьяатан юм. Мөн тэрээр зөвхөн сэтгэл судлал төдийгүй философи, уран зураг, уран зохиол гэх мэтчилэн маш олон салбарт чухал нөлөө үзүүлсэн. Ингээд агуу суут сэтгэгчийн үзэл бодол мөн чанарыг агуулсан эшлэлүүдийг хүргэе.

1. Хүн төсөөлснөөсөө илүү ёс суртахуунтай ч тэрхүү төсөөллөөсөө илүү бусармаг амьтан билээ.

2. Бид найз нөхдөө санамсаргүй сонгодоггүй, бидний далд ухамсарт оршин байгаа хэн нэгнийг сонгодог

3. Ямар хэмжээний асуудлаас өөрийгөө гаргаж авч чадаж байгаагаар нь хувь хүний чадавхийг тодорхойлж болно.

4. Бид дэлхийд ганцаараа ирж, ганцаараа буцдаг.

5. Олон бүсгүйг хайрладаг нэгнийг эмэгтэйчүүд таньдаг, харин ганц эмэгтэйг хайрладаг нэгнийг хайр таньдаг.

6. Өөрийгөө сэтгэлийн гүн хямралд орсон, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдсан гэж дүгнэхээсээ өмнө тэнэгүүдээр хүрээлүүлсэн эсэхээ шалга.

7. Ертөнцийг бүтээх төлөвлөгөөнд хүнийг аз жаргалтай болгох ажил багтаагүй.

8. Хэрвээ хоёуланд нь таалагдаж байвал орондоо хийдэг бүхэн чинь бүгд сайхан, эргэлзээгүй зөв.

9. Хайр дурлал, ажил хоёр бол хүний амьдралын хоёр туйл юм

Сексээс зайлсхийх гэж сексээр гачигдсан үеийг л зөвхөн хэлнэ. Бусад бүх тохиолдол нь дур хүслийн асуудал.

10. Хэн нэгэн амьдралын үнэ цэнэ, утга учрын тухай бодож эхлэх мөчөөс чи түүнийг өвчтэйд тооцож эхэлдэг.

11. Чулуу шидэхийн оронд хараал хэлсэн анхны хүн бол соёл иргэншлийг үүсгэгч юм.

12. Завгүй хүн дээр завтай, ажилгүй зочид бараг ирдэггүй, буцалж байгаа усан дээгүүр ялаа нисдэггүйтэй адил

Хөгжил дэвшил нь бүдүүлэг хэрцгий байдалтай хөл нийлүүлэн алхдаг тун хачин цаг үед бид амьдарч байна.

13. Гаднаасаа хүн өө сэвгүй харагдахын хэрээр дотроо ад чөтгөр агуулж байдаг.

14. Намайг шүүмжлэхэд би өөрийгөө хамгаалж чаддаг бол магтаалын эсрэг миний хүч дутдаг.

15. Бид дурласан үе шигээ эмзэг дорой хэзээ ч байдаггүй бол дурлалд хаягдсан үе шигээ аз жаргалгүй хэзээ ч байдаггүй.

16. Ичихээ бүрэн мартах нь тэнэглэлийн эхний шинж тэмдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.