UBLife Logo
Newsfeed

Зүрхэн тэмдэг үзүүлэх нь хурууны хээгээ алдах аюултай гэв

Зүрхэн тэмдэг үзүүлэх нь хурууны хээгээ алдах аюултай гэв

Хятадын цахим аюулгүй байдлын шинжээч Ли Чан гэрэл зураг, видео бичлэг авхуулахдаа гараараа зүрхэн хэлбэр, эсвэл ялалтын V тэмдэг үзүүлэх нь хурууны хээгээ алдах аюултай гэдгийг анхаарууллаа. Тэрээр хэлэхдээ ялангуяа солонгос дуучид “солонгос зүрх” гэдэг тэмдэг их үзүүлээд байгаа. Харин гэмт этгээдүүд маш хүчтэй камер, хиймэл оюун ашиглан, 1,5 метр зайнаас зураг авахад л таны хурууны хээг маш тодоор авч чадна гэж сэрэмжлүүлсэн юм. Хурууны хээгээ алдана гэдэг банкны нууц үгээ алдсантай ижил зүйл юм.

Ли Чан реалити шоунд оролцож, студид байгаа хүмүүсийн хурууны хээг дээрх аргаар авч бодитоор үзүүлсэн байна. Бүр 3 метр зайнаас ч хурууны хээ тун тод харагдаж байжээ. Өнгөрсөн жил БНХАУ-ын Ханчжоуд гэмт этгээдүүд цахим сүлжээнд гар даллан мэндчилж байсан эзнийх нь гэрэл зургийг ашиглан, гэрийнх нь хаалгыг нээж чадсан байна.

Солонгосын гар даллах мэндчилгээ нь соёлын нэгэн салшгүй хэсэг. Сүүлийн үед алдартнууд гэрэл зурагчдын хүсэлтээр хуруу нийлүүлэн, зүрх гаргадаг болоод байгаа. Эсвэл алгаа эрүүндээ хүргэж “цэцэг” үзүүлдэг болсон. Харин шинжээчид хуруу ил гарсан зургаа сүлжээнд тавихгүй байхыг анхааруулж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...