UBLife Logo
Newsfeed
Euphoria 3 | Энэ улирлыг тодорхойлж буй хувцаслалтууд

Euphoria 3 | Энэ улирлыг тодорхойлж буй хувцаслалтууд

Euphoria эргэн ирлээ. Сайн, муу олон янзын шүүмж дагуулсан энэ бүлэг одоо ч интернет хэрэглэгчдийн дунд хамгийн их яригдаж буй сэдвүүдийн нэг хэвээр байна. Найруулга, зохиол, хөгжим зэрэг олон талаараа хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч, нөгөө талдаа урьдын адил дүрүүдийн хувцаслалт үзэгчдийн анхаарлыг татаж, шинэ трендүүдийг тодорхойлсоор байна. Ингээд гуравдугаар бүлэгт хамгийн олон хүний анхааралыг татсан хувцаслалтыг хүргэж байна.


1. “Acne Studios”-ийн 2023 оны хавар зуны коллекцийн урт даашинз

Аль анги дээр гарсан : 3

Ямар дүр өмссөн : Жүлс

Үнэ: 2,600 ам доллар буюу 9.3 сая төгрөг

Нэйт, Кэсси хоёрын хуриманд урилгагүй очсон зочны хувьд энэ хувцаслалт нь нэлээд зоригтой, эрсдэлтэй сонголт байсан нь гарцаагүй. Гэсэн ч тэр өөрийн зорилгодоо хүрч, хуримын зочдын төдийгүй үзэгчдийн анхаарлыг бүрэн татаж чадсан юм.

2. Saint Michael x Shermer Academy сафари хүрэм

Аль анги дээр гарсан : 1

Ямар дүр өмссөн : Рү

Үнэ: 3,240 ам доллар буюу 11.6 сая төгрөг

Эхний ангид Рү хар тамхи хилээр нэвтрүүлэхийг оролдож буйгаар гардаг. Түүний эхний анги дээр өмссөн хүрмийг загвар сонирхогчид хараад л шууд таньсан байх. 1960-аад онд бүтээгдсэн Аберкромби энд Фитч”-ийн олон өнгийн сафари хүрэм. Гэхдээ цуврал дээр гарсан хүрэм яг ч Аберкромби энд Фитч-ийн бүтээл биш бөгөөд Японы алдарт Saint Michael брэндийн дахин бүтээсэн хувилбар гэнэ шүү.

3. “Bottega Veneta”-ийн дөрвөлжин хээтэй савхин цамц

Аль анги дээр гарсан : 1

Ямар дүр өмссөн : Нэйт

Үнэ: 7,300 ам доллар буюу 26 сая төгрөг

Барилгын талбай дээр дөрвөлжин хээтэй савхин цамц өмсөх нь тийм ч тохиромжтой биш гэж үзэгчид шүүмжилж байгаа. Гэхдээ өмнөх бүлгүүдэд гарсан Нэйтийн дүрийн хэв маягийг мөн хадгалах хэрэгтэй. Тиймээс ч түүний бэлэг тэмдэг болсон шоотой цамцыг цувралд багтааж өгсөн нь гарцаагүй.

4. Wrangler брендийн ковбой цамц

Аль анги дээр гарсан : 2

Ямар дүр өмссөн : Аламо Браун

Үнэ: 89.99 доллар буюу 321,000 төгрөг

Родео төрлийн цамц бол барууны ковбой стилийг бүрдүүлэхэд төгс тохирно. Аламогийн хувцаслалт ч уламжлалт ковбой хэв маягтай байхаар шийдсэн шүү дээ. Wrangler брэндийн родео цамц бол барууны хэв маягийг хамгийн тод илэрхийлэх хувцас болж чадсан.

5. “Steamline ‘Illustrator’ гар тээш

Аль анги дээр гарсан : 4

Ямар дүр өмссөн : Кэсси

Үнэ: 1,150 ам доллар буюу 4.1 сая төгрөг

Цувралын хамгийн олон хүнд хүрсэн хэсгүүдийг нэгт тус гар тээш харагддаг шүү дээ. Кэсси, Нэйтийг орхиж нүүж байгаа хэсгээс та тус үнэтэй гар тээшийг харж болно.

6. Ernest E.Baker брендийн үслэг хүрэм

Аль анги дээр гарсан : 2

Ямар дүр өмссөн : Мэдди

Үнэ: 1,250 евро буюу 4.9 сая төгрөг

Мэддигийн энэ улиралд бүрдүүлсэн хамгийн дэгжин хувцаслалтуудын нэг. Мэддигийн тус хувцаслалт интернэт даяар алдартай болсны дараа Ernest E.Baker брэндийн бор үслэг хүрэм, бээлий худалдаалагдаж дууссан байна.

7. Agent Provocateur брендийн алтан оруулгатай усны хувцас

Аль анги дээр гарсан : 7

Ямар дүр өмссөн : Мэдди

Үнэ: 655 ам доллар буюу 2.3 сая төгрөг

Алтан оруулгатай, хар усны хувцас нь Мэддигийн дүрийн хамгийн загварлаг төрхүүдийн нэг болж чадсан.

8. Era брендийн винтэж захтай цамц

Аль анги дээр гарсан : 7

Ямар дүр өмссөн : Лэкси

Үнэ: 200 ам доллар буюу 714,000 төгрөг

Лэксигийн дүр өмнөх бүлгүүдэд ч гэсэн үе тэнгийнхнээсээ цэгцтэй, ажил хэрэгч хувцасладаг байсан. Тус бүлэгт ч мөн адил түүний хувцаслалтай цэгцтэй, ажил хэрэгч харагдахаар шийдсэн байна.

9. Кэссигийн хуримын даашинз

Аль анги дээр гарсан : 2

Ямар дүр өмссөн : Кэсси

Үнэ: 8,490 ам доллар буюу 30.3 сая төгрөг

Кэссигийн хуримын даашинз хоёр хэсгээс бүрдэж байгаа. Wiederhoeft брэндийн корсэт болон юбкаг хослуулан өмсжээ.

10. Ed Hardy брендийн бие барьсан цагаан даашинз

Аль анги дээр гарсан : 7

Ямар дүр өмссөн : Мэдди

Үнэ: 88 ам доллар буюу 314,000 төгрөг

Цуврал цацагдаж эхлэхээс ч өмнө Мэддийг тус хувцаслалт интернэтийг шуугиулж эхэлсэн. Олон контент бүтээгч нар түүний тус хувцаслалтыг дуурайсан бичлэг хийх тренд үүссэн гэхэд хилсдэхгүй биз. Биднийг удаан хүлээлгэсэн уг төрх өнгөрсөн анги дээр буюу долоодугаар анги дээр ингэж нэг юм харагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...