Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр шинэ үеийн залуус ч хувьсан өөрчлөгдөж байна. Тэр тусмаа футурустик Япон орон бидэнд гүйцэгдэхгүй болтлоо хувьсжээ. Ялангуяа тэндхийн залуусын стиль имиж үнэхээр содон. Энэ тухай гэрэл зурагчин Ник Хэймс онцгойлон гэрэл зурагтаа буулгасныг та бүхэнд хүргэе.
Тэрээр 2006 оноос хойш Япон улсад зочлон гэрэл зураг дарсан ба энэхүү хугацаанд Токиогийн залуучуудын дунд соёлын асар их өөрчлөлт өрнөж буйг анзаарчээ. Тэд цаг үе хувьсхийн хэрээр илүү зоримог, илүү өөрийнхөөрөө болж буй бөгөөд хувь хүний үзэл бодол, дотоод ертөнцөө гадаад төрхөөрөө илэрхийлдэг болсон гэв. Ингээд хамтдаа Токиогийн шөнийн клуб, шинэ үеийн залуусын стиль имижтэй танилцацгаая.
Эх Сурвалж: Dazed