UBLife Logo
Дэлхий

Нарны хүчтэй шуурганы нөлөөгөөр интернэт, GPS, гар утасны сүлжээнд доголдол үүсэж болзошгүй

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Нарны хүчтэй шуурганы нөлөөгөөр интернэт, GPS, гар утасны сүлжээнд доголдол үүсэж болзошгүй

Сүүлийн 20 жилийн хугацаанд бүртгэгдэж байгаагүй хүчтэй геомагнит нарны шуурга энэ тавдугаар сард тохионо. Тухайлбал нарны шуурганы цацраг туяа дэлхийн соронзон орон руу баасан гарагаас эхэлж нөлөөлж эхэлсэн бөгөөд энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжилнэ гэж Далай, Агаар мандлын Үндэсний Захиргаа (NOAA) мэдэгдэв. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд наран дээр хамгийн дээд X түвшний дэлбэрэлт 6 удаа болсон бөгөөд одоогийн байдлаар наран дээр үүссэн дэлбэрэлт дэлхийгээс 16 дахин том толбыг үүсгээд байна.

Соронзон шуурганы хүчийг 5 түвшинд ангилдаг бөгөөд G1 түвшний шуурга хамгийн сул нь тул цахилгаан хэрэгслийн ажиллагаанд бараг нөлөөлөхгүй. Харин G3 түвшний шуурга нь эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын ба радио холбоог тасалдуулах магадлалтай бол G5 түвшний шуурганы үед эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын үйл ажиллагаанд томоохон хүндрэл үүсдэг байна. Хамгийн сүүлд 2005 онд G5 түвшний шуурга бүртгэгдэж байжээ. 

Хүчтэй соронзон шуурганы үед толгой өвдөх, сульдаж ядрах, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг хүндрэлүүд илрэх магадлалтай. Учир нь, соронзон орон хэлбэлзэх үед хялгасан судасны цусны эргэлт удааширч, эд эсүүд хүчилтөрөгчөөр дутагддаг гэж эрдэмтэд тайлбарладаг. Мөн геосоронзон нөлөөлөл нь онгоц, далай тэнгисийн хөлөг онгоц, хөдөө аж ахуй, газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд ашигладаг чухал технологид нөлөөлнө гэж эрдэмтэд таамаглаж байна. Тиймд усан онгоц, нисэх онгоц, онцгой байдлын агентлагууд, цэрэг арми, тэр ч байтугай сонирхогчийн радио операторуудын ашигладаг богино долгионы радио дамжуулалтад доголдол үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Эх Сурвалж: СNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.