Нүд гялбам үзэсгэлэнт туйлын туяаг зөвхөн хойд туйлд л харах боломжтой байсан цаг саяхан. Гэтэл он цаг хөвөрхийн хэрээр хорвоо ертөнц ч хувьсан өөрчлөгдөж, нарны шуурганы нөлөөгөөр туйлын туяаг эх орондоо харах цаг ирдэг иржээ. Тухайлбал өнгөрсөн шөнө төв Ази, Монгол, Европт, Америкт туйлын туяа шууд харагдсан бөгөөд өнөө орой ч харагдах боломжтойг судлаачид хэлж байна. Ингээд бүгдээрээ дэлхий даяар туйлын туяа хэрхэн харагдсаныг сонирхъё.✨

Флорида муж, Форт Лодердейлээс баруун зүгт орших хөдөө нутагт харагдсан туйлын туяа, баасан гараг

Охайо мужийн Майамисбург хотод харагдсан туйлын туяа, баасан гараг

Герман улсын Бранденбург хотын шөнийн тэнгэрт гэрэлтэж буй туйлын туяа, баасан гараг

Англи улсын Кросби хотод туйлын туяаг гэрэл зурагт буулгаж буй хүмүүс, баасан гараг

Мичиган мужийн Итон Рапидс хот, баасан гараг

Шотландын Эдинбург хотын дээгүүр гэрэлтэх аврора, баасан гараг

Английн Уитли Бэйгээс туйлын туйяаг харж буй хүмүүс, баасан гараг

Герман улсын Шиеркийн дээгүүр гэрэлтэж буй туйлын туяа, баасан гараг
Эх Сурвалж: CNN