UBLife Logo
Newsfeed

Долоо хоногийн зурхай (2024.05.13-05.19)

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Долоо хоногийн зурхай (2024.05.13-05.19)

Шинэ долоо хоногийн мэнд! Нарны шуургатай, туйлын туяатай онц сонирхолтой долоо хоног болж өнгөрлөө. Энэ долоо хоногийн хувьд шинэ эхлэл, амьдралын өөрчлөлт, гэнэтийн шийдвэрүүд зэрэг олон үйл явдал тохиох төлөвтэй байна. Мөн сонордуулахад гараг эрхсийн байрлалаар энэ долоо хоногт 2024 оны хамгийн азтай өдрүүд тохиох тул зүрх сэтгэлийнхээ мөрөөдлийг биелүүлээрэй! 


Хонь / Aries 

Санхүүгийн байдалд томоохон өөрчлөлтүүд өрнөх долоо хоног. Та бүхний өмнө мөнгөний урсгал нээгдэж байгаа бөгөөд энэ нь орлогын эх үүсвэр нэмэгдэх, сугалаанд хожих, төсөөлөөгүй хэн нэгнээс санхүүгийн туслалцаа ирэх зэргээр илрэх болно.  Үүнийгээ дагаад та бүгдийн сэтгэл санааны байдал ч сайжрах ба өөртөө итгэх итгэл нэмэгдэхээр байна. Мөн хайртай дотнынхныгоо дайлж цагийг хамтдаа өнгөрүүлэхэд нэн таатай. Түүнчлэн энэхүү азтай цаг хугацааг ашиглан ажлаа солих, өөр чиглэл рүү хөрвөхөд тохиромжтой. Амжилт!


Үхэр / Taurus

Үхрийн ордныхны амьдралд ховорхон тохиох солонго гийх гэж байна. Хэрэв та анзаарсан бол 2018 оноос хойш таны амьдрал хүндхэн сорилтуудаар дүүрэн байсан. Харин энэ зунаас тэрхүү сорилтуудын үр шим ирэх тул жаахан л хүлээгээрэй. Ялангуяа хувийн амьдрал, ажил карьерын хувьд гайхалтай өөрчлөлтүүд өрнөх бөгөөд таны зүрх сэтгэлд ойр орших хүсэл мөрөөдөл биелэх боломж гарч ирэх болно. Энэ долоо хоногийн хувьд тэдгээр боломжуудын эхлэл долоо хоног байх бөгөөд юмсын суурийг тавих, азаа үзэх, амлалт өгөхөд тохиромжтой. Мөн яг одоо аз таны дээрээс бороо мэт асгарах гэж байгаа тул энэхүү цаг үеийг ашиглан хүслийн жагсаалт гаргаж өөрт эерэг боломжуудыг дуудаарай


Ихэр /Gemini

Дотоод сэтгэлтэйгээ тулж ажиллах долоо хоног. Та ирэх өдрүүдэд өмнөх дурсамжууд, дотоод сэтгэлийн шархаа анагааж өнгөрүүлэх болно. Мөн та бүгдийн зөн совин хурц байх агаад энэ нь таны алсын хараа хэтийн зорилгыг бат болоход тусална. Сэтгэл санааны хувьд тайван байх болно. Харин хайр дурлалын хувьд хэн нэгэн танд сэтгэлээ илчлэх бололтой. Тэр хүн таны таньдаг хүн байх бөгөөд удаан хугацаанд таныг дэмжиж, чиглүүлсээр эрсэн нэгэн байх боломжтой.


Мэлхий / Cancer

Мэлхийн ордныхныг баяр баясгалантай, сэтгэл хөдөлгөм долоо хоног хүлээж байна. Учир нь та тун удахгүй амьдралыг тань нар мэт гийгүүлэх хэн нэгэнтэй тааварлашгүй байдлаар учрах болно. Мөн гэр бүлийн харилцааны хувьд ч таатай байх ба таны хайртай хүмүүс таныг хүрээлнэ. Харин ажил карьерын хувьд зүгээр сууж болохгүй шүү. Өөрийг тань дэмждэг хүмүүсээс тусламж авахдаа цааргалах хэрэггүй.


Арслан / Leo

Эрч хүчтэй арслангийн ордныхны хувьд энэ долоо хоног нэлээдгүй олны нүдэнд өртөх төлөвтэй байна. Учир нь таны гүйцэтгэсэн ажлын үр дүн энэ долоо хоногт гарах бөгөөд тэдгээр нь багагүй дуулиан болох болов уу. Мөн та бүгдийн ажил карьер өсөж дэвжих ба цаашдын арван жилийн тань хэт энэ долоо хоногт шийдвэрлэгдэх бололтой. Хайр дурлалын хувьд харилцаа таатай байна. Дэр дурдсанчлан та бүгд энэ долоо хоногт олны нүдэнд өртөх бөгөөд энэ нь таны хайр дурлалын амьдралд хүчтэй нөлөөлж, тэр чинээгээрээ таны сэтгэл татам чанар оргилох болно. Иймд өөрийн сэтгэл татам байдлаа ухаалгаар ашиглаарай. 


Охин / Virgo

Орчлон ертөнц та бүхнийг яг одоо тэвэрч байна охины ордныхоон. Та бүхний хувийн амьдрал, ажил карьер энэ долоо хоногт гялалзах болно. Мөн та бүгд ердийн хэв маягаасаа гарч ер бусын өөртөө итгэлтэй байх агаад таны өмнө олон боломжууд нээгдэж байгааг олж харах болно. Түүнчлэн дотоод хүч тань сэргэж, зөн совин өндөртэй байх бололтой. Иймд хэрэв боломжтой бол энэ долоо хоногтоо багтаж ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргахыг гараг эрхэс зөвлөж байна. Ингэснээр та бүхэн ирээдүйд тохиох гайхалтай өөрчлөлтүүдийг эергээр өөртөө дуудаж чадна.


Жинлүүр / Libra

Энэ долоо хоногт жинлүүрийн ордныхонд хэрэгтэй дэмжлэг туслалцааг орчон ертөнц өгөх болно. Гэхдээ үнэт чулуу хэзээ ч зам дээр ил байдаггүйг санаарай. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц та бүгдэд туслах боловч хариуд нь хөдөлмөрлөхийг шаардаж байна. Иймд өөртөө хөрөнгө оруулалт хийж цагийг бүү дэмий өнгөрөө. Одоо хөдөлмөрлөсөн үйлийн хариу урт хугацаандаа ашиг авчирна. Иймд хичээгээд байгаарай!


Хилэнц / Scorpio

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт хайраар бөмбөгдүүлэх болно. Одод эрхэс яг одоо та бүгдийн хайр сэтгэлийг ивээж буй бөгөөд ахиц дэвшлүүд ирэхээр байна. Жишээ нь сүй тавих, тусдаа гарах, заяаны ханиа олох гэх мэт олон гайхамшигт өөрчлөлтүүд тохиох нь ээ. Мөн ажлын журмаар аливаа гэрээ хэлэлцээр гарын үсэг зурахад тохиромжтой. 


Нум / Sagittauris

Эрүүл амьдралын хэв маягийг эхлүүлэхэд тохиромжтой долоо хоног. Хувийн амьдралдаа цаг гаргаж фитнест явах, эрүүл хоолны дэглэм эхлүүлэх, гоо сайханд орох зэргээр өөртөө анхаарал тавиарай. Мөн амьтан үрчилж авахад таатай. Ажил хэргийн хувьд маркетинг тал дээр анхаарвал зохилтой. Харин хайр дурлалын хувьд та маш дотно санагдах хэн нэгэнтэй долоо хоногийн сүүлээр учирч болзошгүй. Иймд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж өөртөө анхаарал тавихаа мартуузай.


 Матар / СapricornТа бүхэн энэ долоо хоногт догдлон баясаж, мөрөөдөлдөө умбах бололтой. Учир нь хайр дурлал, үржил шим, бүтээлч байдал, хобби цөм таны талд байна. Мөн энэ долоо хоног маш завгүй өнгөрөх болно. Олон нийтийн үйл ажиллагаа, давчуу цагийн хуваарь та бүгдийг багагүй стрессдүүлэх бололтой. Хайр дурлалын тухайд нэгэн чухал мөч гарч ирж магадгүй. Хэрэв та ганц бие бол тохирох нэгэнтэй учрах болно. Гэсэн хэдий ч ажил хэргээ орхигдуулж болохгүй шүү.  Нойр хоолоо зохицуулаад сайн унтаж амраарай.


Хумх / Aquarius

Хумхын ордныхны хувьд багагүй ганцаардаж байгаа бололтой. Өөрсдийгөө тусгаарлах хэрэггүй дээ. Энэ долоо хоногийг хайртай дотны хүмүүстэйгээ уулзаж өнгөрөөгөөрэй. Тэднийг амтат хоолоор дайлж үнэ цэнтэй цаг хугацааг бий болго. Мөн та бүгдийн анхаарал хүрээлэн буй орчинд тань дутагдаж байна. Иймд гэрээ тохижуулж, цэцэг тариарай. 


Загас / Pisces

Энэ долоо хоногт та бүхэн амьдралын амтыг мэдрэх болно. Шинэ адал явдал, санаанууд та бүгдийн сэтгэлийг хөглөж бүтээлч байдал тань сэргэнэ. Мөн энэ долоо хоногт шинэ санал ирэх бололтой. Ялангуяа уран бүтээлч хүмүүст сайхан боломж гарч ирнэ. Иймд сэтгэл зүйгээ тэнцвэртэй байлгаж ирж буй боломжуудыг тосож авахдаа бэлдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.