Оч мэт гялалзах урам зориг хормын төдийд үгүй болох мэдрэмж хамгийн муухай. Ганцхан үйлдлээс болж бүтэлгүйтэх тохиолдолд яг л бүх зүйл сүйрч буй мэт хоосордог билээ. Тэрхэн үедээ бүх зүйл зүгээр болохыг мэдэж байгаа ч тайвширч чаддаггүй үе олон. Иймд бүтэлгүйтсэн үед итгэлийг тань сэргээх эшлэлүүдийг хүргэе. Гүнзгий амьсгаа аваад тайван уншаарай.
"Амьдрал санаснаас хурдан өнгөрөх ажээ. Урсан одох нь ч эв энгийн… Хүний амьдрал энгийндээ л сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй." — “Амьдрахуй” Үй Хуа

1. Амьдралд асуудал гэж байхгүй сорилт л гэж байгаа. Хэрэв бүх зүйлийг асуудал гэж харах юм тэрхүү асуудалдаа чи живэх болно. Харил ирсэн саад тотгор бүрийг сорилт гэж харвал даваад л гарна.
2. Боломжгүй (impossible) зүйл гэж үгүй, үг нь хүртэл i’m possible (би боломжтой) — Одри Хепбёрн
3. Та чадна гэж бодож байвал Таны зөв, Та чадахгүй гэж бодож байвал бас л Таны зөв — Хенри Форд 4. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаашрахын оронд, бүтээж чадах зүйлдээ төвлөр. — Рой Т. Беннетт
5. Бүхий л зүйл Таны эсрэг байгаа мэт санагдах үед онгоц хөөрөхдөө салхи сөрж хөөрдгийг санаарай. — Хенри Форд
6. Хамгийн харанхуй үе үүр цайхын өмнө байдаг. — “Алхимич” ном
7. "Чи зурж чаддаггүй ш дээ” гэж бодогдох үед зураад л эхэл удалгүй тэр бодол алга болно. — Винсент ван Гог
8. Амьдралдаа нэг ч алдаа хийж үзээгүй хүн хэзээ ч шинэ юм хийж үзээгүй. — Альберт Эйнштейн
9. Жинхэнэ азгүй амьтад бол хичээгээд бүтэлгүйтэгсэд биш. Харин бүтэлгүйтэхээр хэмжээний хичээл зүтгэл гаргаж үзээгүй улс.— "Цойлогсод" ном
10. Хүссэн зүйлдээ хүрэхгүй байх нь заримдаа гайхалтай аз болдог гэдгийг санаарай. — Далай лам.
11. Бид хязгааргүй урам хугаралтыг хүлээн зөвшөөрөх ёстой ч хязгааргүй найдварыг хэзээ ч алдахгүй байх ёстой. — Мартин Лютер Кинг Бага