UBLife Logo
Newsfeed

Дуучин Ailee-ийн сүйт залуу хэн бэ?

Дуучин Ailee-ийн сүйт залуу хэн бэ?

БНСУ-ын дуучин Ailee-ийн агентлагаас дуучин бүсгүйг олны танил бус энгийн хүнтэй болзож байгаа гэдгийг батлаад байсан. Гэтэл яг ч тийм биш бололтой дог шүү. Тухайлбал 5-р сарын 14-нд буюу өнөөдөр A2Z Entertainment Ailee-ийн нууцлаг сүйт залууг илчиллээ. Тэгвэл түүний сүйт залуу хэн бэ?

Түүний сүйт залуу бол Чой Си Хун юм. Си Хуны хувьд өдгөө 31 настай бөгөөд урьд нь "The New Employee", "I Started Following Romance", "Cafe Kilimanjaro" зэрэг телевизийн янз бүрийн төсөлд оролцож байсан бөгөөд 2021 онд Netflix-ийн алдарт "Single's Inferno" шоунд оролцсоноор олны анхаарлыг ихэд татсан. 

Хосууд ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж буй бөгөөд Ailee-ийн зүгээс ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд буй. Тэрээ "Би энэхүү баярт мэдээг хуваалцах тохиромжтой цагийг хүлээж байлаа. Биднийг халуун дулаан сэтгэлээр хүлээж авсанд баярлалаа" хэмээжээ. 

Дуучин Ailee-г бид 2012 онд 'Dream High 2' олон ангит киногоор болон "I will show you" дуугаар  нь мэднэ.

Эх Сурвалж: Allkpop

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Хэдийгээр “Прайд”-ыг журмын дагуу хориглосон ч, Гергей Карачоньски уг арга хэмжээг “Хотын наадам” гэж нэрлэн, албан тушаалтнуудын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна хэмээн мэдэгджээ.