UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Wake Up, Улаанбаатар марафон, Тэнгэр фестивал

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Wake Up, Улаанбаатар марафон, Тэнгэр фестивал

Урин дулаан цаг ирж сэтгэл санаач цэлмэлээ. Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе.  

Бороотой, дулаан өдрүүд биднийг хүлээж байна. Бүрхэг өдөр сонсох playlist-ээ зэхэхээ мартуузай.  


"СЫЧУАНЫ САЙН ХҮН" гротеск драм

Брехтийн "Туульсын театр"-ын арга барилаар бүтээгдсэн алдарт зохиолуудын нэг нь "The Good person of Szechwan" буюу "Сычуаны сайн хүн" хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн "Туульсын театр"-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг, учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддаг. Жүжгийн үйл явдал дэлхийн 1-р дайнаас 2-р дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр

Хэзээ:2024.05.24,25,26 19:00

Б.Дамдинсүрэн “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа анх амилаад 87 жил болж байна. Тус дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан, манай алтан үеийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ:2024.05.25,26 17:00

"Хайрыг хайрла" уянгын драмын жүжиг

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн найруулгаар Улсын Хүүхэд залуучуудын тайзнаас үзэгчдэд хүрч байна.

Хаана: Улсын хүүхэд залуучуудын театр

Хэзээ:2024.05.21,22 19:00

WAKE UP Open Air 2024 Festival’s 10th Anniversary

Энэ удаагийн WAKE UP FESTIVAL 10 дахь жилдээ зориулан анх удаагаа задгай талбайд болж байгаа бөгөөд БНСУ, ОХУ, БНХАУ, Япон-аас нийт 5-н орны хамтлагуудыг Монгол Улсаас 36 хамтлагын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа гэдгээрээ энэ жилийн онцлог юм.

Хаана: Sky Resort

Хэзээ: 2024.05.25 10:00

Flash  "ХАЙРЛАХ ХҮСЭЛ" 18th anniversary

Flash хамтлаг  “Хайрлах хүсэл” цомгийн 18 насны баярыг тохиолдуулан шилдэг 18 дууг хамтдаа дуулж бүжиглэж өнгөрүүлэх нэгэн дурсамжтай үдэш тохиох гэж байна. Та бүхэн хүрэлцэн очиж анхны цомгийн хит дуунууд болон бусад цомгийн шилдэг дуунуудыг сонордоорой.

Хаана: Zaisan Hill Event Hall

Хэзээ: 2024.05.24 18:00

Караважжогийн сүүдэр

Караважжо нэрээр алдаршсан Микеланжэло Мэризи гэх сэргэн мандлын үеийн алдартай зураачийн тухай кино үнэ төлбөргүй гарах гэж байна. Киноны талаар товч дурдваас Микеланжэло Мэризи нь шашны сэдвүүдийг уран зурагт дүрсэлж, сүмийн сургаалыг эсэргүүцдэг нэгэн. Ромын V-р Ширээт лам Пауль Караважжог биеэ үнэлэгч, хулгайч, тэнүүлчдийг уран зургууддаа дүрсэлдэг болохыг мэдээд Ватиканы нууц албанд зураачийг мөрдөн шалгахыг тушаажээ. Мөрдөн байцаалтын дүнгээр Караважжо өрсөлдөгчөө хөнөөсөн хэргээр цаазаар авах ялд унаж, өршөөл эрсэн хүсэлт нь биелэх эсэх, "Сүүдэр" гэгддэг ахлах мөрдөн байцаагч Караважжогийн зөрчилдөөнтэй муу муухай, сайн чанаруудыг илчилдэг.

Хаана: Чингис хаан Үндэсний музей

Хэзээ: 2024.05.22 Лхагва, 17:00

Улаанбаатар марафон

Жил бүрийн автомашингүй өдрөөр зохион байгуулагддаг Улаанбаатар марафон зохион байгуулагдах гэж байна. Та бүгд өөрийгөө сорин шандсаа шалгаарай. Бүртгүүлэх хэн бүхэнд нээлттэй.

Хаана: Сүхбаатарын талбай

Хэзээ: 2024.05.25

Зул өргөх ёслол

Нэгдсэн үндэсний байгууллагаас тунхагласан Бурхан багшийн их тэмдэглэлт өдөр зул өргөх ёслол тохиох гэж байна. Уг ёслол нь 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүр хүслээ шивнэн зул өргөх боломжтой. 

Хаана: Зүүн хүрээ Дашчойлин хийд, Улаанбаатар

Хэзээ: 2024.05.23

Тэнгэр фестивал

Монгол ард түмний уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын биет бус өв болох Бөө мөргөл, нүүдэлчин аж ахуй, язгуур урлаг, эрийн гурван наадам, түүх, өв соёлоо хадгалан хамгаалж, үр хойчдоо таниулан өвлүүлж үлдээх зорилготойгоор "ТЭНГЭР ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ"-ийг 2024 оны 5-р сарын 24-нөөс 5-р сарын 27-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Хаана:Хүй Долоон Худаг

Хэзээ:2024.05.25 09:00

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.