UBLife Logo
Newsfeed

Жүжигчин Yoo Ah In-д сэтгэцэд нөлөөлөх эм бичиж өгсөн эмч шүүхэд гэрчээр оролцлоо

Жүжигчин Yoo Ah In-д сэтгэцэд нөлөөлөх эм бичиж өгсөн эмч шүүхэд гэрчээр оролцлоо

2021 оноос хойш жүжигчин Yoo Ah In хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаад байгаа билээ. Тэрээр шалгалтын явцад өнгөрсөн нэг жилийн дотор нийт 73 удаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд хар тамхины шинжилгээ хийхэд пропофол, марихуан зэрэг мансууруулах бодисууд илэрсэн аж.

Түүний хар тамхитай холбогдох хэргийн 5 дахь шүүх хурал өнөөдөр болсон бөгөөд гэрчээр түүнд сэтгэцэд нөлөөлөх эм бичиж өгсөн эмч оролцсон байна. Dr. Oh гэгч эмч шүүх хуралд мэдүүлэхдээ түүнийг "сэтгэл гутрал, нойргүйдэлтэй мөн хүмүүстэй уулзахаараа тавгүйдэж, зүрх нь дэлсдэг, удаан хугацаанд амиа хорлох бодолтой явж байсан учир хар тамхитай холбогдох бодис орсон эм бичиж өгсөн" гэжээ.  

Тэрээр 2020 оноос 2022 он хүртэл 180 удаа хууль бусаар хар тамхинд хамаарах бодис хэрэглэсэн,40 гаруй удаа өөр хүний нэрээр нойрны эм хууль бусаар авсан зэрэг  хэргээр шалгагдаж байгаа билээ.

Эх Сурвалж: Allkpop

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.