UBLife Logo
Newsfeed

Төрсөн өдрөөрөө цалинтай амардаг гэнэ үү

О.Анхзаяа
О.Анхзаяа
Төрсөн өдрөөрөө цалинтай амардаг гэнэ үү

“Захиралд намайг бороонд хэсэг алхаж байгаад очно гэсэн гэж хэлээрэй” хэмээн нэгэн Gen Z фэйсбүүктээ постолжээ. Хүн дунджаар амьдралынхаа 90 мянган цагийг ажил дээрээ өнгөрүүлдгээс хойш хааяа нэг бороонд эморон алхах ч зүгээр шүү.   

Ажлын гараагаа дөнгөж эхэлж буй Gen Z-үүдэд тулгардаг бэрхшээлүүд тоймгүй их. Өглөө фитнесстээ явахаар ажлаасаа хоцорчих гээд, орой найзуудтайгаа эртхэн уулзах гэхээр ажлын цаг дуусаж өгдөггүй, амралтын өдрөөр агаар салхинд гаръюу гэтэл ажлын сагсны тэмцээнтэй... ингээд л асуудлууд эхэлж байгаа юм даа. Ажилд ороод удаагүй үед мэдэхгүй зүйлс ихийг ч хэлэх үү, хэзээ яаж тэр бүгдийг сурахаа ч ойлгохгүй түүнээсээ болоод “оршихуйн хямрал”-д орчихдог.    

Ер нь ажил хийхгүй амьдарч болдоггүй юм байх даа...

Энэ асуудлуудыг анзаарч, шийдсэн байгууллагууд мөн бий. Эдгээрийн нэг бол ДДэш. Сансрын хиймэл дагуулаар телевизийн сувгуудыг дахин дамжуулахаас гадна кино, контентын салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж, бидний үзэх дуртай олон киног продюсинг хийж байгаа компани юм. Хамтдаа ажилтнуудаа хэрхэн дэмждэгийг нь сонирхъё.

Ирэх, явах цагаа өөрөө мэднэ 

Өглөө 7-10-ын хооронд ажилдаа ирээд, 16-19 цагийн хооронд тарч болох уян хатан цагийн хуваарьтай юм байна. Заавал 9-д ирээд 18-д буух шаардлагагүй учир хувийн ажлуудаасаа хамаарч цагаа зохицуулж болох нь.

Төрсөн өдрөөрөө цалинтай амарна

“Өнөөдөр миний төрсөн өдөр байхгүй юү, тэгээд би боломжтой бол эрт харьдаг юм уу гээд л” энэ асуултыг асууж, удирдлагатайгаа нүүр тулах шаардлагагүй. Ирэхгүй байсан ч болох нь. Хэрэв таны төрсөн өдөр амралтын өдөр таарвал мэдээж нөхөөд амарчихна.

Амралтын өдөр бол амралтын өдөр

Сүүлийн жилүүдэд байгууллагууд спорт өдөрлөгийг их зохион байгуулдаг болсон. Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч байгаа нь сайшаалтай ч, амралтын өдөр зохион байгуулж, хоёрхон амралтын нэгийг нь үрчихдэг.

Харин ДДэш спорт тэмцээнээ ажлын өдөр зохион байгуулдаг аж. Өнгөрсөн баасан гарагт тэд сагсан бөмбөг, ширээний теннисний аваргаа тодруулж, ажлын нэг өдрөө хамт олноороо сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

Намайг халамжлах нэгэн бий

Принтер ажиллуулах, өдрийн хоолоо хаана идэх, ариун цэврийн өрөө олохоос эхлээд л сандарсандаа нэрээ мартах ч үе хүртэл шинэ ажилтанд гардаг шүү дээ. Энэ үед мэдэхгүй, чадахгүй бүхнийг хэлж өгөх Халамжлагч танд бий. Шинэ ажилтныг хамт олон, ажилдаа дастал нь гурван сарын хугацаанд тусалж, дэмжих нэгнийг байгууллагаас томилж өгдөг. 

Дата ҮНЭГҮЙ, кино ҮНЭГҮЙ

Дээр дурдсанчлан ДДэш кино, контент продюсинг хийдэг учраас энэ чиглэлд ажилладаг ажилтнууд кино театрт гарч буй болон IPTV, OTT-д орсон шинэ кинонуудыг ямар ч төлбөргүй үзчихдэг юм байна. Мөн гэртээ Univision, Look tv, ДДэшээ үнэгүй үздэг, дата, утасны төлбөрийг ч мөн хөнгөлдөг гэнэ.

MCS Academy-ийн сургалтуудад сууж ПРО болно

Мэдэхгүй зүйлээ сурч, ур чадваруудаа хөгжүүлэх боломжтой MCS Academy-ийн сонирхолтой, өгөөжтэй олон сургалтуудад хамрагдаж болох юм байна. Мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх болон хувь хүний хөгжлийн сургалтууд MCS Academy-д байдаг бөгөөд үүнд хамрагдсанаар аль, аль талын чадвараа хөгжүүлж өөрийгөө шат ахиулан, ПРО болох боломжтой гэнэ.  

Ажил, амьдралын карьераа эхлүүлэх гэж буй, эхлүүлээд явж буй, эхлүүлээд нилээн явчихсан гээд өөр, өөрийн туршлагатай ажилтан бүрт зориулсан сургалт, зөвлөгөөг өгч, хэрэгтэй мэдлэг, мэдээллээр хангадаг аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.