Тавдугаар сарын 15-нд Олон Улсын хүндийг өргөлтийн холбооноос "Парис-2024" олимпын наадамд өрсөлдөх тамирчдын чансааг урьдчилсан байдлаар зарлав.
Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа 10-р байрт эрэмблэгдэн, гурав дахь олимподоо өрсөлдөхөөр эрхээ авлаа.
Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлах учиртай.
Мөнхжанцангийн Анхцэцэг нь ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай төдийгүй Токиогийн олимпод 4-р байрт шалгарсан амжилттай тамирчин билээ.
