UBLife Logo
Newsfeed

BBC агентлагаас Сынригийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг цацагдаж дуулиан тарив

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
BBC агентлагаас Сынригийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг цацагдаж дуулиан тарив

Их Британийн “British Broadcasting Corporation” буюу бидний хэлдгээр BBC агентлаг Өмнөд Солонгосын “Burning Sun” шөнийн клубын шуугиантай холбоотой баримтат кино хийсэн нь БНСУ-д томоохон дуулиан боллоо. Бүтэн нэг цаг үргэлжлэх тус кинонд к-поп оддын хувийн нууц чатыг мөрдсөн сэтгүүлчдийн талаар өгүүлнэ. 

Тэгвэл уг баримтат кинод Big Bang хамтлагийн гишүүн асан Сынригийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэг цацагдлаа. Тухайлбал тус бичлэгт "Big Bang" хамтлагийн гишүүн асан Сынри үдэшлэг дээр нэгэн эмэгтэйн гараас татаж, цохих гэж байгаа үйлдлэл гаргасан нь бичигджээ. 

Хэргийг эргэн сануулбал, Сынри томоохон цэнгээний газар хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулж, хууль бус мөнгө угааж, ёс зүйгүй бичлэгүүдийг нууцаар бичиж байсан нь тогтоогдож, шалгалт хийгдсний дараа 2021 оны наймдугаар сард гурван жилийн хорих ял авсан юм. Гэвч өнгөрсөн онд давж заалдах шатны шүүхээс түүнийг есөн төрлийн гэмт хэрэгт буруутгасан ч хийсэн хэргээ хүлээн, уучлал гуйснаар ялын хэмжээг нь 1.6 жил болгон бууруулж байв.

Эх Сурвалж: Allkpop

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.