“Disney” компани “Карибын тэнгисийн дээрэмчид” киног үргэлжлүүлэн хийх ба гол дүр Жак Спарровын дүрд Остин Батлерыг тоглуулах сонирхолтой байгаа гэх шуум гарчээ. Энэ талаар Остин Батлер: “Одоогоор ийм зүйл яригдсан эсэхийг мэдэхгүй юм. Жонни Деппийн Жак Спарровт би хайртай. Энэ дүрийг Жоннигоос илүү бүтээж чадахгүй байх гэж айж байна. Энэ их хэцүү ажил байх болно” хэмээн ярьжээ.
Жүжигчин Остин Батлерийн хувьд Харри Стайлс, Ансель Элгорт, Аарон Тейлор-Жонсон зэрэг чадварлаг жүжигчдийн дундаас агуу Элвис Преслигийн дүрд сонгогдож чадсан түүхтэй. Мөн тэрээр "Dune" киноны хоёрдугаар анги дээр Арракисын дараагийн өв залгамжлагч, харгис дайчин Фейд-Раутагийн дүрийг бүтээсэн. Тэгвэл Остин Фейд-Раутагийн дүрд тоглохдоо ямар ч сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд найруулагч Дени Вильневтэй кофе ууж суух зуураа тус дүрд сонгогдож байжээ.