Сүүлийн жилүүдэд бид кофеинийг маш олон төрлөөр, илүү өргөн хүрээнд хэрэглэх болсон. Тухайлбал матча, сүү зэрэгтэй хослуулан уух нь түгээмэл болсон байна. Мөн өсвөр үеийнхний дунд энергийн ундааны хэрэглээ ч сүүлийн жилүүдэд огцом нэмэгджээ.
Нэг судалгаагаар Их Британичууд 2008 онд өдөрт дунджаар 70 сая аяга кофе хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 98 саяд хүрч, мэдэгдэхүйц өссөн байна. Энэ нь кофены хэрэглээ дэлхий даяар хэр хурдацтай нэмэгдэж байгааг тод харуулж байгаа юм. Гэхдээ кофеин агуулсан бүтээгдэхүүн зөвхөн кофегоор хязгаарлагдахгүй гэдгийг мөн анхаарах хэрэгтэй.
Тэгвэл яагаад кафейны хэрэглээ огцом өсөв?

Нэг талаараа кафейн агуулсан бүтээгдэхүүнүүд хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад олон төрөл болсон. Үүнтэй холбоотой нэгэн шалтгаан нь маркетинг. Томоохон брэндүүд залуу хэрэглэгчдийг татахын тулд өнгөлөг, чихэрлэг бүтээгдэхүүнийг шинээр гаргаж, илүүтэйгээр сурталчлах болсон. Кафей одоо дан ганц бүтээгдэхүүн бус амьдралын хэв маягийн нэгээхэн хэсэг болжээ.
Хоёрдугаарт, энэ хандлага нь Gen Z үеийн архинаас татгалзах буюу хэрэглээгээ багасгах чиг хандлагатай ч холбоотой юм. Олон залуус архиас илүү кофе уухыг илүүд үзэх болсон байна. Үүний үр дүнд зарим улс орнуудад үдэшлэгийн үеэр архи биш кофе гартаа барьж бүжиглэх шинэ тренд хүртэл бий болжээ. Тиймээс “Coffee rave” буюу кофетой бүжгийн үдэшлэгүүд хүртэл шинээр үүсэж байна.
Кафейныг зохистой хэрэглэх нь
Хэзээ уух вэ?

Олон судалгаагаар өглөө сэрээд 60–90 минутын хугацаанд кафейн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь хүний бие сэрсний дараа сэргээх даавар ялгаруулж ирдэг. Кафейн хэрэглэх, кофе уух хамгийн тохиромжтой цаг нь:
Өглөө 09:00–11:30
Үдээс хойш 13:00–15:00
цагаад хамгийн тохиромжтой. Кафейн хүний биед 5-6 цагийн хугацаанд задардаг тул 18 цагаас кофе уух нь нойрны хэмнэлийг өөрчлөх эрсдэлтэй.
Хэр ихийг уух вэ?
Насанд хүрсэн хүн өдөрт 400 мг хүртэлх кафейн хэрэглэх нь аюулгүй гэж үздэг. Энэ нь ойролцоогоор
Американо 3–5 аяга
Эспрессо 4–5 шот
Латте 3–4 аяга
Энергийн ундаа 2–4 лааз юм.
Кафейн хэтрүүлэн хэрэглэснээ хэрхэн мэдэх вэ?

Кафейн хэтрүүлэн хэрэглэх үед биед хэд хэдэн шинж илэрнэ. Зүрх дэлсэх, гар салгалах, түгшүүр нэмэгдэх, нойргүйдэх, толгой өвдөх, ходоод эвгүйрхэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар арга хэмжээ авах вэ?
Ус уух. Ус уух нь кафейныг биеэс хурдан гадагшлуулахад тусална. Үүнээс гадна талх, банана, овьёос, жимс зэрэг хөнгөн зүйл идэж болдог байна.
