UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Бүтээлч өглөө, Жизель, Франц орой

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Бүтээлч өглөө, Жизель, Франц орой

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе!  

Бороотой, дулаан өдрүүд биднийг хүлээж байна. Бүрхэг өдөр сонсох playlist-ээ зэхэхээ мартуузай.   

"Inside out" 2 киноны нээлт

Бид бүхний хайртай "Inside out" анимейшний хоёр дугаар анги өргөн дэлгэцээр гарах нь ээ. Энэхүү ангид Райлигийн өсвөр насны тухай гарах ба шинэ мэдрэмжүүд нэмэгдсэн гэнэ шүү.

Хэзээ: 6 сарын 14

Хаана: Бүх кино театруудаар

French evening: Wine & Jazz

Fat cat jazz club-т нэгэн үдшийг тансаг франц хөгжим сонсонгоо дарс шимэх романтик өнгөрүүлэх боломж гарч ирлээ. Хайртай нэгнээ болзоонд урин гайхалтай үдшийг өнгөрүүлээрэй.

Хэзээ: 6 сарын 12

Хаана: Fat Cat Jazz Club

Boogie & Mandaa's Jam session

Лхагва гаригийн үдшийг амьд хөгжмийн хэмнэлд…

Хэзээ: 6 сарын 12

Хаана:  Lantern Restaurant

ATROCITY OF AVECNIUM vol12

“ATROCITY OF AVECNIUM” хамтлаг 2023 оны 7-р сард байгуулагдсан ба энэ цагаас хойш хүргэхийг хүссэн бүх мэдрэмжүүд болон хэрцгийллүүдээ шингээсэн анхны “ATROCITY OF AVECNIUM” debut цомгийн нээлтээ хийхэд бэлэн болжээ. Метал, рок хөгжимд дурлагсад та бүхнийг тэдний цомгийн баярт урьж байна.

Хэзээ: 6 сарын 14

Хаана: Funkhaus

Lovers кино үдэш, хоногийн эвент

Балиар өөдрөг Lovers-ийн хамт олноос ахин нэг гайхалтай эвентийг төлөвлөжээ. Махбод, биеэ хоолоор тэтгэхээс гадна Soul буюу дотор хүнээ тэтгэж хайр дүүрэн хүмүүстэй цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.

Хэзээ: 6 сарын 15

Хаана: Ойн цоорхойн хаа нэгтээ

Бүтээлч өглөө: Pattern with Morally

Бүтээлч Өглөө цувралын 6-р сарын сэдэв "PATTERN" зураач, гэрэл зурагчин Энхмарал буюу Morally-ийг зочноор урин оролцуулах юм байна.Та өөрийн хувийн харилцаа, ажил мөн зуршлаас ямар давтамж хэв маягийг авч үлдэх нь зүйтэй вэ? Алийг нь өөрчлөх ёстой вэ? Та ямар шинэ PATTERN бүтээхийг хүсэж байна вэ? гэх асуултуудын хариултыг тус арга хэмжээнээс мэдэх боломжтой.

Хэзээ: 6 сарын 16

Хаана: Маршал арт галлерей

А. Адан "Жизель балет"

Дэлхийн алдарт балет Жизель тайзнаа тоглогдох гэж байна. Ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн залуу охин хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт түүхийг өгүүлдэг Виктор Хюгогийн "Фантомууд" хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутье сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч "Жизель" балетын цомнолыг бичсэн байна. Одоо "Жизель" балет дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерийн тавилтаар тоглогдож байгаа бөгөөд манай театрын тайзнаа 1979 оны 12-р сарын 22-нд ЗХУ-ын УГЗ балетмейстер Ф.Г.Кайданий дэглэн найруулснаар анх тогложээ. Анхны тавилтын ерөнхий зураачаар А.Морозов, удирдаачаар П.Хаянхярваа нар ажилласан байна. 

Хэзээ: 6 сарын 15

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.