UBLife Logo
Кино

Instagram-д байдаггүй Холливудын 10 од

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Instagram-д байдаггүй Холливудын 10 од

Орчин үед олон нийтийн сүлжээгүй жирийн хүнийг ч олоход хэцүү. Алдартнуудын хувьд цахим сүлжээ бол орлого, ашгаа хэд дахин нэмэгдүүлэх боломж олгодог мөнгөний шуудай гэсэн үг. Тэгвэл Холливудын одод дунд Instagram-аас зугтаж, хувийн орон зайгаа хамгаалдаг эрхмүүд бий.

1. Скарлетт Йоханссон

Холливудын хамгийн үнэтэй жүжигчдийн нэг тэрээролон нийтийн сүлжээнээс хол байхыг хичээдэг. Жинхэнэ харилцааг эрхэмлэж, цахим сүлжээний эсрэг шүүмжлэл гаргасан. 

2. Женнифер Лоуренс

Оскарын шагналт Женнифер Лоуренс ямар ч зүйлийг ил тод хэлэхээсээ айдаггүй. Гэхдээ олон нийтийн сүлжээнд дургүй. Цахим амьдралаас зайлсхийж, сэтгэл зүй, хувийн нууцаа хамгаалдаг гэдгээ мэдэгдэж байсан билээ.

3. Киану Ривз

Хүн чанар, даруу төлөв араншингаараа алдаршсан Киану Ривз мөн цахим ертөнцөөс хол байдаг хүн. Хүний нүднээс далд энгийн жирийн амьдардаг нь харин ч фэнүүдинх нь тоог нэмэгдүүлдэг гэж байгаа. Хааяа нэг олон нийтийн өмнө гарч ирэх, ярилцлага өгөх бүр нь том үйл явдал болдог гэхэд хилсдэхгүй.

4. Кейт Бланшетт

Кейт Бланшетт өөрийн ажил, хувийн амьдралдаа анхаарч, бодол санаа, хийсэн үйл явдлаа хэдэн сая танихгүй хүнтэй хуваалцаад байдаггүй.

5. Брэдли Купер

Брэдли Купер цахим сүлжээгүй байх нь ажилдаа анхаарахад тус болдог гэсэн үзэлтэй.

6. Кристен Стюарт

Кристен Стюарт бол хэний ч эрхшээлд байхгүй, хувийн эрх чөлөөнийхөө төлөө цогтой тэмцэгч. Цахим сүлжээ бол хувийн орон зай, аюулгүй байдлын дайсан гэсэн бодолтой.

7. Роберт Паттинсон

Роберт Паттинсон мөн л хувийн амьдралаа хамгаалах зорилготойгоор аккаунт үүсгэдэггүй.

8. Сандра Буллок

Сандра Буллок хэрэггүй шуугиан, хэрүүлээс зайлсхийхийн тулд цахим сүлжээнд ордоггүй.

9. Мила Кунис

Мила Кунис олон нийтийн сүлжээний сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах зорилготой.

10. Эмма Стоун

Эмма Стоун ч Instagram-гүй амьдралыг сонгосон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.