UBLife Logo
Newsfeed

2024 оны сонгуулийн тухай таны заавал мэдэх ёстой 10 сонирхолтой баримт

2024 оны сонгуулийн тухай таны заавал мэдэх ёстой 10 сонирхолтой баримт

Та бүхэн маань энэ жилийн сонгуульдаа идэвхтэй оролцохоор бэлдэж, судалж байна уу? 2024 оны сонгуулийн тухай таны заавал мэдэх ёстой мэдээллүүдийг та бүхэндээ нэгтгэн хүргэж байна. 


1. Энэ жил нийт 2,238,005 сонгогч бүртгэгдсэн байна. 

2. 2024 оны сонгуулиар нийт 1,336 хүн нэр дэвшиж байна. 

3. 2020 оны сонгуулиар 606 хүн нэр дэвшиж байсны 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байсан.

Харин 2024 оны УИХ сонгуульд нэр дэвшигчдийн тоон мэдээлэл эцэслэгдэж, энэ удаагийн сонгуульд түүхэндээ хамгийн их буюу 518 эмэгтэй нэр дэвшлээ.

Нийт нэр дэвшигчдийн 39 хувь (38.8 хувь) нь эмэгтэй нэр дэвшигч байснаараа түүхэн үйл явдал болсон юм.

4. Энэ жил нийт 19 нам, 2 эвсэл сонгуульд оролцож байна. 

5. Энэ жил гадаадаас саналаа өгөх монгол иргэдийн бүртгэл явагдсаар байгаа билээ. ЭНД дарж цахимаар бүртгүүлэх боломжтой юм.

6. Энэ жил нийт 13 тойрогтой бөгөөд та аль тойрог гэдгээ мэдэж байгаа юу?

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;Баян-Өлгий аймаг 3-р тойрог;Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;Баянзүрх дүүрэг 8-р тойрог;Баянгол дүүрэг 9-р тойрог;Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;Хан-Уул дүүрэг 12-р тойрог;Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог хэмээн тус тус байршиж буй.

Тойрог тус бүрд саналаа өгөх иргэдийн тоон мэдээллийг эндээс харах боломжтой.

7. Энэ жилийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн баян 28 нэр дэвшигчийн нэрсийг сонирхоорой. 

8. 2024 оны сонгууль нийт 78 мандаттай. Хамгийн олон мандат баруун бүсийн аймгуудад болон төвийн бүсийн аймгуудад хуваарилагдсан бөгөөд тус бүр 10 мандаттай байх юм байна. Харин Баян-Өлгий аймаг дангаараа нэг тойрог болж байгаа бөгөөд 3 мандаттай. Харин Улаанбаатар хот нийт зургаан тойрог байх бөгөөд 24 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөнө.

(Эх сурвалж: newspress.mn)

9. Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг та бүхэн ЭНД дарж нэг дороос уншиж сонирхох боломжтой юм. 

10. Сонгуулийн тойрог, сонгуульд оролцож буй нам эвсэл болон нэр дэвшигчийн талаарх бүрэн мэдээллийг авах боломжтой Songolt хэмээх аппликейшн байдгийг та бүхэн мэдэх үү? Татаж аваад сонгуулийн тухай мэдээ мэдээллийг авах боломжтой шүү. Appstore, Playstore.

Доор харагдаж буй график бол 2020 онд сонгуульд оролцоогүй иргэдийн тоо юм. Сонгуульдаа оролцоогүй иргэдийн дийлэнх буюу 303.1 мянгыг 18-30 насныхан эзэлжээ.

Эх сурвалж: Songolt APP

Энэ жилийн сонгуульдаа та бүхэн идэвхтэй оролцож, өөрсдийн төлөөллийг сонгоорой. Нэг ч гэсэн санал үнэ цэнтэй гэдгийг бүү мартаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.