UBLife Logo
Спорт

Монголын хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолтод Камбожийн багийг 2:1-ээр хожлоо

У.Чинзориг
У.Чинзориг
Монголын хөлбөмбөгчид нөхөрсөг тоглолтод Камбожийн багийг 2:1-ээр хожлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд өнөөдөр Монгол болон Камбожийн багуудын нөхөрсөг тоглолт явагдлаа.

Өнгөрсөн долоо хоногт Камбожид явагдсан эхний учраанд талбайн эзэд 2:0-ээр ялалт байгуулсан билээ. Өнөөдрийн тоглолтын эхний хагаст талбайн зочид болох Кампожийн хөлбөмбөгчид гоол оруулсан юм. 

Харин хоёрдугаар хагас чөлөөт цохилтын байрлалаас Х.Цэнд-Аюушийн өгсөн дамжуулалтыг "Хоромхон"-ы довтлогч Н.Наранболд мөргөж гоолдов.

Удалгүй Г.Гантогтох булангаас ирсэн дамжуулалтыг мөргөж гоолдсоноор Монголын баг 2:1-ээр ялалт байгууллаа.

Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш эл тоглолтын үеэр хоёр гоолын дамжуулалтыг өгсөн юм. Энэ удаагийнх түүний оролцсон 44 дэх тоглолт байсан агаад тэрбээр Монголын багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчин билээ. Н.Наранболдын хувьд, шигшээ багийн төлөөх ес дэх гоолоо оруулснаар Монголын багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч хэмээх алдарыг ганцаараа эзэмших боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.