UBLife Logo
Спорт

Т.Дэмчигдорж чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ-д үзүүрлэлээ

Т.Дэмчигдорж чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ-д үзүүрлэлээ

Чөлөөт бөх болон сонгомол бөхийн 23 хүртэлх насны Азийн АШТ Йорданы нийслэл Амман хотноо 6-р сарын 22-30-ний өдрүүдээр явагдаж өндөрлөлөө.

Монголын бөхчүүдээс 86 кг-ийн жинд зодоглосон "Алдар" спорт хорооны тамирчин Төмөрбаатарын Дэмчигдорж мөнгөн медаль хүртэв.

Түүний хувьд, Иракийн Мустафа Аль Жами, Кыргизстаны Бекзат Рахимов, Энэтхэгийн Ашиш Ашиш нарыг ялсан ч, Казахстаны Шамсат Тайрт 6:4-өөр ялагдаж мөнгөн медаль зүүлээ. 

Т.Дэмчигдорж бол насанд хүрэгчдийн Монгол Улсын АШТ-ээс хошой хүрэл медальтай тамирчин юм. Өсвөр үе болон залуучуудын ангиллаарх Монгол Улсын аварга төдийгүй өнөө жил 23 хүртэлх насны УАШТ-д түрүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...