UBLife Logo
-

Төрийн түшээд эх орноо хамгаалсан нэг өдөр

U
UBLife
Төрийн түшээд эх орноо хамгаалсан нэг өдөр

Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдөр. Бид УИХ-ын гишүүдээс цэргийн алба хаасан, цэргийн цолтой хийгээд цэргийн албатай ямар нэг сэжмээр холбогдсон, “цэргийн баяр тэмдэглэх эрхтэй” гишүүд хэн бэ гэдгийг сонирхлоо. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Ё.Отгонбаяр, Ш.Түвдэндорж нар цэргийн албыг биечлэн хаасан бөгөөд хамгийн том цолтой нь цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ 1982-1985 оны цэрэг. Эрдэнэтийн тусгай хамгаалалтын 202 дугаар ангид алба хаагаад, хожим Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Цэрэгт байхдаа ЦЕГ-ын “Хүч” спорт хороонд харьяалагдан, зүлэг ногоон дэвжээнээ барилдаж, хурандаа цол хүртэж байсан юм.

Ш.Түвдэндорж 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр төгссөн байна. Дээд сургуульд элсэхээсээ өмнө буюу 1984-1990 онд Ардын армийн 124 дугаар ангид салаан захирагчаар ажиллаж байж.

УИХ-ын гишүүн М.Сономпил Цэргийн нэгдсэн дээд сургуульд ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1988-1991 онд Ардын армийн дугаар ангид салаан захирагч, техникийн орлогчоор ажилласан, Батлан хамгаалахын сайд асан.

Мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсных нь хувиар зэвсэгт хүчинтай хамааруулахгүй байж болохгүй гишүүд бол Лу.Болд, Ж.Энхбаяр нар. Лу.Болдын тухайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллахаасаа өмнө цэрэг, армитай холбогдсон ямар нэг зүйл намтарт нь байхгүй бол Ж.Энхбаяр цэргийн сургуульд хоёр жил сураад төгсөлгүй орхисон гэдэг.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ё.Отгонбаяр нар 1982-1983 онд цэргийн алба хаасан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цэргийн албыг биечилж хаагаагүй ч Цэргийн нэгдсэн дээд сургуулийг цэргийн команд, эрх зүйч мэргэжлээр төгсжээ.

Цэргийн алба зөвхөн эрчүүдийнх биш, цэргийн албанд ажилладаг бүсгүйчүүд ч олон бий. Тэр тусмаа УИХ-ын эмэгтэй гишүүд дунд цэргийн албатай холбоотой хоёр гишүүн бий. Тэд бол УИХ-ын гишүүн Д.Арвин, М.Батчимэг нар. Цэргийн даргын охин Д.Арвин Ардын армийн 221, 162 дугаар ангид эвлэлийн ажил хийж байсан офицер. Харин М.Батчимэг Батлан хамгаалахын их сургууль, АНУ-ын Номхон далайн команддалын харьяа Ази, Номхон далайн аюулгүй байдлын дээд курс төгссөн хэмээн намтартаа бичсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа УИХ-ын гишүүдтэй цэрэг техникийн сургалтад хамрагдаж, мэргэн буудлагын уралдаанд гуравдугаар байрт орж байсан мэргэн бууч.

Эднээс гадна нэг өдөр цэргийн амьдралаар амьдарч, “сэтгэлээрээ цэргийн алба хаасан” гишүүд бас бий. Тэдний зургийг сонирхоно уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
44
31
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...