UBLife Logo
-

"Гэрэг" сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл, (№14)

"Гэрэг" сэтгүүлээс заавал унших зургаан нийтлэл, (№14)

1. Өөр түүх

"Сэдэв" булан, сэтгүүлч Хайдавын УЯНГА 

Нийтлэлийг бүтнээр нь уншихыг хүсвэл "Gereg Magazine" аппликейшнийг гар утсандаа үнэгүй татаарай.

... Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 онд төрсөн гэх албаны маягийн намтрыг нь түр хойш тавиад, жүдогийн спортод дурласан тухай нь сонирхлоо. Гар хуруу эвдрэхээс эхлээд алхаа гишгээ эршүүд болно хэмээцгээж, охид бүсгүйчүүдийн тойрч зугатах нь холгүй байдаг энэ спортод тэр хэний ч зөвлөгөө, шахалтгүйгээр, өөрийн зөнгөөр татагджээ.

2000-аад оны эхэн үе, тэгээд хөдөөнөөс орж ирээд бүрэн төвхнөж, байр сууриа олоогүй айлын амьдрал ямар л элбэг хангалуун байгаа аж. Аавынх нь дугуй засварын өдрийн орлого гэр бүлийнхээ өдрийн хэрэгцээнээс илүү гарахгүй үе таарна. Тийм үед Дөлгөөн нуурын арын хорооллоос Спортын төв ордон руу гүйнэ. Ийм л амьдралаас төрсөн жүдоч 25 насандаа Монгол Улсад олимпийн 25 дахь мөнгөн медалийг авчирчээ... 

2. МАН:Гурваа, ий!

"Авторын булан", сэтгүүлч Батдоржийн ЭНХЦЭЦЭГ

...Удирдаачийн дохиур дор толгойгоо бөнжигнүүлэн, хормойгоо нэг аясаар хөдөлгөн найгах найрал дуучдын авъяас чадварыг ард түмэн магтан шагшихыг МАН хүссэн юм.­ Гэтэл солгой хоолойтой Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын балгаар МАН-ын хоор гоё концерт тавьсангүй. Ойрын дөрвөн жилд Монгол Улсын тагнуулын алба ноот алдсан солгой дуучдын араас хөөцөлдөн соёлын хөтөлбөр арвинтай байх төлөвтэй. МАН ард түмэнд маш сайн бэлтгэсэн, ганц амтай найрал дуу сонсгохыг зорьж байхад Засгийн газар, УИХ нь нэг хүн шиг дуулж чадахгүй бол тагнуулынхан түргэн авсаар байх нь. Гэтэл монголчууд улстөрчдөөс нэг амтай найрал майрал огт хүсээгүй гэдгийг МАН огт ойлгодоггүй аж ...

3. Дампууруулахад хэтэрхий хайран Монгол

"Тэд бидний тухай" булан, сэтгүүлч Гантулгын АРИУНЗУЛ

...“Монгол Хятадын хөрш учраас тэндээс нүүрс, зэс, алт импортлох нь Австрали ч юм уу, өөр нэг газраас тээвэрлэхээс амар. Логистикийн асуудлаа шийдэхэд л хангалттай” хэмээн Бернард Поулиот онцолсон. Тэгээд ч өнгөрсөн парламентын сонгуульд МАН олонх болсноор улс төрийн байдал өмнөхөөсөө тогтвортой болж байгаа бөгөөд “Хоорондоо маргалдалгүйгээр түргэн шийдвэр гаргах боломж бүрдсэн” хэмээв...

Нийтлэлийг "Gereg Fashion & Beauty" баннер дээр дарж бүтнээр нь уншаарай 

4. Хаалттай сэдвийн ард-хүүхдүүд

"Авторын булан", сэтгүүлч Пүрэвдоржийн НОМИНБИЛЭГ

...Эцэг, эхчүүдийн хувьд “секс” хэмээх дөрвөн үсэгтэй үгийг хүүхдүүдийнхээ хажууд амнаасаа гаргахын аргагүй мэт бодох нь элбэг. Ийм нөхцөлд эх нь тагнуулч, хүүхэд нь тагтааны дүрд тоглоно. Нэг нь бэлгийн харилцааг огт сонирхоогүй мэт царайлж, нөгөөх нь тийм сонирхол ажиглавал даруй таслан зогсоох, эс бөгөөс үгүйсгээд өнгөрөөхөөр байнга отон хүлээнэ...

5. Хайрын хоргон дахь гунигт нүд

"Эсээ" булан, Уртнасангийн БЯМБАНЯМ 

... Дэлхийн хамгийн томд тооцогддог паркт хөл тавихдаа догдолсон сэтгэл минь олон олон гунигт нүдтэй тулгарсныхаа дараа бүрэн унтарч орхилоо. Тохитой шилэн хоргонд, байгалийн элдэв эрсдэл болон хүчирхэг араатны аюулаас хол, хэчнээн амар жимэр байсан ч зэлүүд байгальд амьдрахаар заяагдсан амьтдад энэ нь мөнхийн шорон л гэсэн үг. Гэвч шилний цаанаас шогшрон хайрлах, өхөөрдөн энхрийлэх хүмүүсийн хайр тэднийг энд хүлсээр...

6. Амтлаг, өнгөлөг Өрнөдөд аялсан тэмдэглэл

"Бадарчин" булан, Дашхоролын ЛХАМСҮРЭН 

"Gereg Magazine" аппликейшнийг гар утсандаа суулгаад "Гэрэг" сэтгүүлийн шинэ дугаарыг үнэ төлбөргүй уншаарай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
20
16
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.