UBLife Logo
-

Хятадууд ямар зорилгоор үй олон эзэнгүй хот барьдаг вэ?

UBLife
UBLife
Хятадууд ямар зорилгоор үй олон эзэнгүй хот барьдаг вэ?

ОХУ-ын улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн тэргүүлэгч сайтуудын нэг “NewRezume.org”-т саяхан нэгэн сонирхолтой өгүүлэл нийтлэгдсэн байна. Манай урд хөрш БНХАУ жил бүр маш олон хот шинээр барьж байгуулдаг ч тэнд ард иргэдээ суурьшуулдаггүй аж. Ямар зорилгоор ийнхүү эзэнгүй хотууд байгуулдаг тухай өгүүлэх энэхүү нийтлэлийг уншигч та бүхэндээ хөрвүүлэн хүргэж байна. 

Өндөр барилгууд, эцэс төгсгөлгүй сүндэрлэсэн хотууд ярайна. Эдгээр хотод хэн ч, хэзээ ч амьдарч байгаагүй. Цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгээний газрууд нь хоосон агаад тэнд хэн ч, хэзээ ч баясаж байсангүй. Аварга том худалдааны төвүүд нь юу ч үгүй бөгөөд энд хэн ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүн зарж, худалдан авч байсангүй. Орчин цагийн театр, музейд нь хэзээ ч үзэгчид сууж байгаагүй. Мөн өргөн чөлөөгөөр нь давхих машин үгүй.

“Google Earth”-ын фото зургууд дээр аварга том авто замын сүлжээтэй хоосон хотууд харагдана. Эдгээр хотын зарим нь байгаль цаг уурын хамгийн хатуу ширүүн нөхцөлтэй газруудад баригджээ. Жишээ нь Шишуан хот Өвөр Монголын элсэн цөлд байдаг.

Эдгээр нь яг юу юм бэ? Хятадын  удирдагчдын стратегийн алдаа юм болов уу? Алдаа хэмээсний учир нь эл хотууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд савангийн хөөс төдий зүйлс ажээ. Аль эсвэл зөвхөн БНХАУ-ын удирдагчдын мэдэх нууц төлөвлөгөө юу? 

Тэдгээр зургийг харахад зөгнөлт киноны зураг авалтын талбар шиг харагдах ажээ. Нейтроны бөмбөг дэлбэлснээс болж бүх амьд организм нь үхсэн ч тэнгэр баганадсан өндөр барилгууд нь тэр чигтээ үлдсэн мэт үзэгдэнэ.

2000 оноос эхлэн Хятад Улс жил бүр 20 гаруй орчин үеийн шинэ хот байгуулж байгаа боловч одоо хүртэл тэнд хүн суурьшуулаагүй байна. Одоогийн байдлаар 64 сая хоосон байшин баригдаад буй. 2010 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахилгаан сүлжээнд Засгийн газраас тавьсан хяналтын дүнг цацсан. 660 хотын хагас жилийн цахилгааны хэрэглээг авч үзэхэд 65.4 сая орон сууцны тоолуур 0 үзүүлэлттэй байжээ.

Тэнд ойролцоогоор 200 сая хүн амьдрах боломжтой авч хэн ч амьдардаггүй аж. АНУ-ын бизнес, технологийн нэрд гарсан вэбсайт “Business insider”-т “Хятадын зэрэглээ хотууд” хэмээх өгүүлэл гарч, эдгээр хотын зургийг нийтэлжээ. Эндээс та нэг ч автомашин олж харахгүй. 

БНХАУ жил ирэх тусам цэрэг дайны төсвөө нэмсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 78 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь албан ёсоор мэдэгдсэн баримт бөгөөд үнэн хэрэгтээ үүнээс 30-40 хувь илүү байх магадлалтай аж. БНХАУ-ын арми болон тэнгисийн цэрэг хамгийн орчин үеийн зэвсэг, техникээр зэвсэглэсэн байдаг.

Оростой хил залгаа газар нутагтаа тэд сүүлийн жилүүдэд маш өргөн зам барих ажил өрнүүлсэн. Энэхүү хатуу хучилттай замууд нь цэргийн хүнд техник явах ачааллыг даахуйц чанартай юм. Хятадын цэргийн албаныхан хэрэв Орос, Хятадын хооронд дайн дэгдэж, цэрэг дайны үйл ажиллагаа эхэлбэл Хятадын арми Оросын Алс дорнодын төв хэсэгт байрлах Хабаровск хотод 2-3 цагийн дотор хүрэхүйц хэмжээний хурдтай довтлох бүрэн боломжтой хэмээн үздэг аж.

Хэрэв хилийн бүх зурвасаар Хятадын десант өргөн хэмжээний довтолгоо хийвэл Хятадын армийн маш түргэн, бүрэн ялалтаар төгсөх бөгөөд Оросын газар нутгийг Урал хүртэл эзлэх боломжтой юм. Ингэснээр Уралаас Япон хүртэлх Оросын газар нутаг Хятадын эрх мэдэлд орох бөгөөд оршин суугчдыг нь Уралын нурууны цаана хөөн гаргаж, эсвэл устгах болно.

Ялагчдыг шүүдэггүй хэмээн Александр Аладдин хэлсэн байдаг. Хятадын Ардын чөлөөлөх арми одоогоор 2.3 сая цэрэгтэй. Гэвч цэргийн үйл ажиллагаа яг эхэлбэл 208.1 сая цэрэг элсүүлж, зэвсэглэх нөөц бололцоотой бөгөөд тэдгээр нь хангалттай сайн сургагдсан байх боломжтой. 

Яах гэж эдгээр хоосон хотыг барьдаг вэ?

Хятад Улс цөмийн дайн эхлэхээс айхгүй байгаагаа ийнхүү харуулж байна. Учир нь Хятадын довтолгоог зогсоох цорын ганц хамгаалалт нь ЗХУ-аас үлдсэн цөмийн цэнэгтэй хошуунууд юм. Эзэнгүй бүх хотуудын дор газар доорх байгууламж байдаг бөгөөд тэдгээр нь хэдэн зуун сая хүн орогнуулах багтаамжтай. Энэ нь Бээжин цөмийн дайнд бэлэн гэдгээ Москва болон Вашингтонд харуулж буй хэрэг аж. Учир нь эдгээр газар доорх байгууламжууд цөмийн бөмбөгийн дэлбэрэлт болон цохилтын хүчинд тэсвэртэй бөгөөд цацраг идэвхт бодис нэвтрүүлдэггүй. Тиймээс өнөөдөр Хятад Улс дэлхийд ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон болж хувирсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
38
20
37
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.