Зах хязгааргүй хар хилэн даавуун дээр асгасан үй түмэн очир эрдэнэс лугаа адил тансаг үзэгдэх шөнийн тэнгэрийг харахдаа энэ агуу гайхамшгийг хэн бүтээсэн тухай та бодож байсан уу? Цэлмэг шөнийн тэнгэрт гялалзах тоолшгүй олон одыг ширтэн, гоо үзэсгэлэнг нь бишрэх дургүй хүн ховорхон биз ээ. Тиймээс хамгийн сайхан шөнийн тэнгэрийг харж болох таван газрыг танилцуулж байна. Эдгээр газарт шөнийн тэнгэр гайхалтай сайхан харагддаг учир олон улсын “Dark Sky Reserve” буюу “Шөнийн тэнгэр харах дархан цаазат газар” болгосон юм.
“Шөнийн тэнгэр” сэтгүүлийн редактор Крис Брамли “Шөнийн тэнгэр харах дархан цаазат газрууд нь одон орон судлаачдын “диваажин” юм. Бид хөл хөдөлгөөн ихтэй хотуудад амьдарсаар байгаад тэнгэрт юу болж байгааг анзаарахаа больж, өдөр тутмын амьдралын аар саарханд ууссан байдаг. Харин шөнийн үзэсгэлэнт тэнгэрийг харах нь бидэнд ертөнцийг илүү томоор харахад тусалдаг. Та харанхуйд нүдээ 40 минут дасгахад хүүхэн хараа тань томорч, шөнө сайн хардаг болно” гэжээ.
Хамгийн сайхан шөнийн тэнгэрийг харж болох таван газар:1. Их Британийн “Брикон Биаконс” үндэсний цэцэрлэгт хүрээлэн
![](http://www.ub.life/uploads/images/1a89ffc826e3d72ce9b653c135901592.jpg)
2. Их Британийн үндэсний "Эксмуур" парк
![](http://www.ub.life/uploads/images/cawfields-hi-res.jpg)
3. Канадын “Монт Мегантик” шөнийн тэнгэр харах дархан цаазат газар. Энд Хойд Америкийн хамгийн том огторгуйн дуран байдаг.
![](http://www.ub.life/uploads/images/observation-des-c3a9toiles-au-pic-du-midi-ph-p-compc3a8re.jpg)
4. Шинэ Зеландын “Ароки Макензи” шөнийн тэнгэр харах дархан цаазат газар
![](http://www.ub.life/uploads/images/nzskies4.jpg)
5. Намибийн “Намибрэнд” шөнийн тэнгэр харах дархан цаазат газар. Энд та шөнөөр улаан элсэн манханд авирч, цөлийн бүлээн элсийг нүцгэн хөлөөрөө мэдрэнгээ үзэсгэлэнт тэнгэрийг ширтэх боломжтой.
![](http://www.ub.life/uploads/images/tumblr_n3ag0gfHDc1qg77qto7_1280.jpg)