Тэд бидний тухай
Алекс Хиксон http://www.dailystar.co.uk/Их эзэн Чингис хааныг оршуулсан газар одоо хүртэл нууцлаг хэвээр. Түүний булшыг нээх нь Дэлхийн III дайны эхлэл болно гэж эртний домогт өгүүлсэн байдаг.
“Оросоос Хятад хүртэлх асар том нутагтай Монголын Эзэнт гүрний Их хаан Чингис тэнгэрт хальсан хойно булшыг нь хэн нэг нь олж, нээхийг хүсээгүй” гэж сурвалж бичигт дурджээ. Монголын Засгийн газар ч гэсэн хүсээгүй. Хууль бус булш ухагчид, археологчдын эрэл хайгуулийг зогсоохын тулд Засгийн газраас хориотой бүс байгуулсан ч амжилт олсонгүй. Тэд эрлээ үргэлжлүүлсээр, Их хааны булшыг олоход тун ойртлоо гэж ярьдаг болсон.
Их хааны булшыг эртний бас нэгэн том удирдагч болох Төмөр хааны булштай холбон үзэх хэрэгтэй гэж археологчид үзэж байна. Төмөр өөрийгөө Чингис хааны удам, Монголын Эзэнт гүрнийг сэргээн мандуулагч гэж үздэг байсан. Түүний булшыг 1940-өөд онд нээн олсон нь дэлхийн II дайны хэд хэдэн цуст тулааныг үүсгэсэн гэж эрдэмтэд баталдаг. Тиймээс хэрэв Чингис хааны булшыг олох юм бол бүр аймшигт үйл явдал болох гэнэ. Түүхч Жон Мэн “Хэрэв Чингис хааны булш Монголд олдох юм бол геополитикийн маш том үр дагавар авчирна” гэж хэлсэн. “Чингис хаан. Амьдрал, үхэл, сэргэлт” номондоо тэр “Хятадын олон хүн Монгол, Төвдийг Хубилай хааны үеийнх шиг Хятадын нэгэн хэсэг байх ёстой гэж үздэг” гэж бичжээ.“Хэрэв Хятад улс Монголын уул уурхайн салбарт ноёлох эрхтэй болж чадах юм бол Чингис хааны булш урьд өмнө гарч байгаагүй маш том улстөрийн амбицийн зохицуулах төв нь болно”Төмөрийн хараалТөмөр хаан 1405 онд нас барахад түүний булшин дээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хараал бичигдсэн гэж ярьдаг. “Намайг үхэгсдийн ертөнцөөс босох цагт дэлхий чичирнэ”, “Миний булшыг нээвэл надаас аймшигтай булаан эзлэгчийг гинжнээс нь сулална” гэсэн аймшигт үгтэй. Харин Оросын эрдэмтэн энэ үгийг огт хайхралгүй 1941 онд булшыг нээсэн юм. Гуравхан хоногийн дараа Адольф Гитлер ЗХУ-ыг эзлэх “Барбаросса” ажиллагаагаа эхлүүлсэн. Төмөрийн шарилийг бүх зан үйлийг ёсчлон хийн, дахин оршуулахад хэдэн өдрийн дараа ЗХУ Сталинградын дэргэд нацистуудыг ялж чадсан байна. Хэрэв Чингисийн бунханыг олох юм бол дэлхийн аймшигт дайн дэгдэнэ гэж ихэнх монголчууд айдаг. Чингис хааны оршуулгаЧингис хааныг алт мөнгө, хамаг эд баялагтай нь маш нууцаар оршуулсан гэж домогт өгүүлжээ.40 гаруй сая хүнийг хөнөөсөн гэх Чингис хааны хувийн нэг ч эд зүйл одоо болтол олдоогүй байгаа. XIII зууны энэ удирдагчийн бунхан ямар ч таних тэмдэггүй төдийгүй оршуулах ёслолд оролцсон бүх хүнийг устгасан гэдэг. Бунханг барьсан боолуудыг цэргүүд алж, тэр цэргүүдийг нь ч бас устгасан аж. Дараа нь оршуулсан газрыг далдлахын тулд хэдэн мянган адуу давхиулан, ямар ч ул мөргүй болгосон гэж түүхчид ярьдаг.
Их хааныг насан эцэслэснээс хойш булшыг нь хайх оролдлого их гарсан. Ихэнх хүн сонирхолтой адал явдал эрж, хайж байсан бол нэг хэсэг нь их хэмжээний алт мөнгө олохыг хүсч байлаа. Гэвч ээлж дараалан тохиолдсон золгүй явдал, ослын улмаас хайх ажлыг зогсоохоос өөр аргагүйд хүрч байв. Ёстой л хараал туссан байлаа. Жишээ нь, 2002 онд Америкийн хайлтын багийнхан бүгд хорт могойд хазуулан үхэцгээсэн аж. Ингээд эцэс сүүлд нь Монголын Ерөнхий сайд Их хааны булшыг хайх ажлыг зогсоож, хориотой бүсэд нэвтрэхийг хориглосон билээ. Гэвч энэ хориг Альберт Ю-Мин хэмээх судлаачийг зогсоож чадаагүй. Ю-Мин “Археологийн уламжлалт арга барилийг хэрэглэх нь нутгийнхны зан заншлыг хүндлэхгүй байна гэсэн үг” гэж үзэж байна. Түүний баг GPS байршуулагч, геофизикийн багаж хэрэгсэл ашиглан хайлт хийж байгаа бөгөөд булшыг олно гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ оллоо гээд заавал ухаж, малтана гэсэн үг биш гэж Ю-Мин үзэж байна. Их хааны хараал, булшыг нээхээс үүдэх аймшигт явдлаас эмээсэн олон хүн Чингис хааны булшыг олсон ч олон түмэнд дэлгэлгүй, нууцлан үлдээгээсэй гэж хүсч байна.