UBLife Logo
LOL

Зөвхөн АЙЛЫН БАГА ХҮҮХДИЙН л ойлгох 22 зүйл

Зөвхөн АЙЛЫН БАГА ХҮҮХДИЙН л ойлгох 22 зүйл

1. Таныг бүгд жаахан гэж боддог учраас ямар нэг үйл явдлыг хамгийн сүүлд мэдэх болно. 

2. Хүмүүс таниар хангалттай их тоглоом тохуу хийдэг.

-Чи өргөмөл шүү дээ. За за, тоглосон юм аа!

3. Хүн болгон чамтай нялх хүүхэдтэй харьцаж байгаа мэт л харьцдаг. Бүр 20 нас хэдийнэ гарчихаад байхад хүртэл шүү. 

4. Ах эгч нарынхаа ажилд зарагдаад сурчихсан. Гэрийн аар шаархан ажлыг бол хэнээс ч илүү хийчихнэ.

5. Нэг ёсондоо чи "үйлчлэгч" шиг болж хувирна. Заримдаа ганц хоёрхон чихэр, амттан өгөөд хамаг юмаа хийлгэчих гэж үзнэ. 

6. Хүн бүр айлын бага хүүхдийг жаргаж, дураараа дургиж өссөн гэж боддог. Гэхдээ тийм биш гэдгийг зөвхөн айлын багууд л мэддэг. 

7. Таныг үргэлж бусадтай зүйрлэн харьцуулж, бас зэмлэх болно. 

Эгч чинь ингэж байна, ах чинь тэгсэн байна, чи яагаад болдоггүй юм бэ?

8. Та ах, эгч, аав, ээж, эмээ, өвөө, авга ах, нагац эгч гээд хэний ч нүдэнд үргэлж жоохноороо харагддаг. Огт өсөөгүй мэт л!

9. Гэхдээ байнга бэлэг авдаг учир өөрийгөө хамгийн азтайд тооцдог байсан.

10. Хамгийн их сонсдог үг. "Шувууны бага нь жиргэдэг"

11. Хэн нэгэн өөрийг тань өмөөрөх мөч.

12. Хүссэн үедээ сувгаа сольж, хүссэн нэвтрүүлгээ үзэх тэр торгон агшин. Гэхдээ тун удалгүй хэн нэгэн суваг сольж орхидог.

13. Өөрийг тань байнга хараандаа байлгаж, хамгийн их анхаарал хандуулдаг юм шиг мөртлөө зарим үед зүгээр л мартаж орхидог.

14. Ямар нэгэн хэрэгт өөрийнхөө оронд буруутгах хүн заавал олддог.

15. Ах эгч нартаа үргэлж орхигддог. Тэд ямар нэгэн зүйлд дагуулж явах, хамт хийх зэрэгт дургүй байсан. Гэхдээ та хариугаа их бага хэмжээгээр авч байж л салдаг.

16. Ямар нэгэн үйл санаачилж, бие даан хийсэнд тань хүн бүхэн гайхдаг. 

17. Хүн бүр өөрийн тань багын хөгтэй явдлыг санаж байдаг. 

18. Та хамгийн өөдрөг, хөгжилтэй бас олон найзтай нь байдаг.

19. Хувийн нууц гэх зүйл танд бараг л байдаггүй.

20. Тэдний тоглоомонд байнга өртдөгөөсөө болоод та хэтэрхий болгоомжтой, няхуур нэгэн болсон.

21. Хэн ч таныг дээрэлхэж, гомдоож байсан өмгөөлж, хамгаалах олон хүн байгаа гэдгийг та мэддэг.

22. Бас үргэлж ах эгч нараа хайрлаж, тэдний тэнэг, уур хүргэм байдлыг уучилдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.