UBLife Logo
Ном

“Орчин үеийн хятад яруу найраг” номоос ОНЦЛОХ 10 шүлэг

UBLife
UBLife
“Орчин үеийн хятад яруу найраг” номоос ОНЦЛОХ 10 шүлэг

Орчуулагч Н.Энхбаярын орчуулж, эмхэтгэсэн “Орчин үеийн хятад яруу найраг” номоос онцлох шүлгүүдийг Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан хүргэж байна.

Хаврын амилан сэргэсэн бадгууд

1.Урьд шөнийн дорнын сэвшээ салхинаасУусаж одсон нэгэн хаварӨнөөдөр дахин амилан сэргэв.5.Ноднингийн хавар өдийд байхгүй гэж хэн хэлнэ?Хэлбэр дүрс үгүй тэр нэгэн хаварХэзээ ямагт сэтгэлд үл оршдог билээ.6.Сэтгэл доторх хаварХэзээ ч амилж болно.Долгилсон сүнс нь яагаадДорнын салхинаас үүснэм?

-Лью Дабай, 1923 он

Нууцлаг бодол

Эрт балрын сүмийн өмнөхЭлэгдэж хуучирсан хонхт цамхгаасЖигүүртэн ч биш, араатан ч бишЖигтэй сонин сарьсан багваахайс нисэлдэх шиг

Эвхмэл харанхуйн нам гүм дундЭл хуль уураг тархинаас миньЭнэ, тэр гэж ангилахын аргагүйЭртний, битээлэг бодол үргэлж урсана.

Өндөр санаат сарьсан багваахай шигӨнөөх бодол минь газраар мөлхөхүйДугуй, хавтгай тойрог үүсгэнДур зоргоороо тэнгэрт эргэлдэнэ.    Эль хуль уураг тархи миньЭвхмэл харанхуйн нам гүмдЭгээ л сарьсан багваахай мэтЭртний, нууцлаг бодол урсгана.

-Вэнь Идуо

Сэтгэгдэл

СудсаарСүүлчийн навчис мэтЦус урсана.

Амьдрал гэдэг үнэндээҮхлийн уруулд тодрохҮл мэдэгхэн инээмсэглэл юм.

Хагас үхлүүт сарны дорХанатлаа цэнгэж дуулахадХашхирсан хоолойн чимээУмрын салхиар сарниж одно.Ай хөөрхий!Хайрыг чинь тайтгаруулан авч одно.

Сэтгэлийн чинь цонхыг нээхүйдСэрэмж дүүрэн бишүүрхэлАян замын тоосАлаг нүдийг нь бүрхэнэ.Энэ чухамАмьдралын ичингүйрэл үү,Эсвэл бухимдал уу?

СудсаарСүүлчийн навчис мэтЦус урсана.

Амьдрал гэдэг үнэндээҮхлийн уруулд тодрохҮл мэдэгхэн инээмсэглэл юм.

-Ли Жиньфа

Далай

Цөөрмийн дэргэд зогсоодНэгэн лянхуаг ширтлээ.Усан дундаас ургасанУран гоолиг түүнд хэлэв:Үүнээс хойш би далайг хайрлахгүй ээ.Үл мэдэг инээмсэглээд лянхуа цэцэг:Залуу хархүү минь ээ, цэлмэг сэтгэлийн чинь далайд лЦэцэгс дэлгэрэх болно.

-Фэй Мин

Нарцисс

Бүх юм ердөө л дүрийг чинь тусгахБүрсгэр толь, эсвэл ус.

Харцанд чинь л өртөх үзэсгэлэндээ төөрөх хэрэггүй.Хамгийн гүндээ сэтгэл чинь базлан базлан өвдөжЦус алдах болно. Сэтгэлийн чинь дээд хязгаартАз жаргалын гэрлийг халхлагч аймшигт хар үүл бүрэлдэх болно.Тэгээд л зовлон ундрах болно.Тэмүүлэх зүг, эрмэлзэл үгүй болно.Эх адаг гэж үгүй болж, дурсамжийн чинь эргүүлэгЭцэс төгсгөлгүй чимээ шуугианыг хэлхэх болно...

Бүх юм учир зүйгээ алдана.Бүдчих амьдрал чинь эмх замбараагүйн дунд гундах болно.Дүр чинь хор болон хувирч уйтгар шаналалд эзэмдүүлжДүнсгэр саарал өнгөнд будагдаж улам улам эхүүн үнэр ялгаруулах болно...

Харин толин доторх үзэшгүй муухай жинхэнэ дүр чиньТоомжиргүйхэн мөрөө хавчиж хүйтнээр инээгээд хүмүүст хандаж“Урьдын жаргалаа мартаж чадлаа” гэж хэлэхийг харах болно. ТэгээдУсанд нүүрээ буохаж толийг хагалах болно.

-Дү Юньсие, 1942 он

Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болно

Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болноОдны гэрэл, горхины ус, хаа сайгүй угтахХаранхуй шөнөөс өөр юу ч үгүйЭх дэлхий шиг байх хэрэгтэй, чи!Давалгаалах чимээ, усны цалгианӨндөрсөж намсах мөнхийн түрлэгээсӨөр юу ч үгүй, хад шиг байх хэрэгтэй, чи!Ганцаардал, гуньхралаас өөр юу ч үгүйСалхи шиг байх хэрэгтэй, чи!Нүцгэрэхэд чинь лБүх юм чинийх болно.Гол, нурууд, ой моддоос өөр юу ч үгүйЭх дэлхий шиг...Голдоо тэнгис болоодСарны лугшилтыг хадгалахХад чулууд шиг...Сүрлэг уулс, цавчим ангал,Хараа алдрам хээр тал,Хаяа хярхаггүй далай тэнгисээс өөр юу ч үгүйСалхи шиг...

Нүцгэрэхэд чинь лМананцрын цаадах тэнгэрлэг хөгжим,Магад түүний цаадах сүрдэм гоо чинийх болно.Нүцгэрэхэд чинь бүх юм чинийх болно.

-Хуан Гуобинь, 1978 он

Цонхны минь доогуур өнгөрөхдөө чи

Цонхны минь доогуур өнгөрөхдөө чиАз жаргал хүсээрэй,Гэрэл ассаар л байгаа учраас...

Асаж буй энэ гэрэлУйтгартай, хүнд шөнөөр эгээ лУрсгал дагах загасчны дэнлүү мэт.Буйд, жижигхэн өрөөг минь шуурганд туугдсанБяцхан завь юм гэж чи төсөөлөөд үз.Гэвч би хөмөрчхөөгүй л байна,Гэрэл ассаар байгаа учраас...

Асаж буй энэ гэрэлХөшгөн дээр сүүдэр тусгаадХурдан шалмаг хөдөлгөөнгүй, улам бөгтийсөн нуруутайХөгширч доройтсоныг минь харуулавчУруудаж ядарсан нь сэтгэл л бишУчир нь гэрэл ассаар байна.

Асаж буй энэ гэрэлЭргэн тойрны мэндчилсэн бүхэндЭнгүй хайраар хариулна.Асаж буй энэ гэрэлИхэмсэг бардам төрхөөрөөИл далд бүхнийг халиана.

Ээ, дэнлүү хэзээдээ ийм эзэрхэг хүчтэй болчихов?Энэ сэтгэлийг минь чи ойлгож эхэлсэн мөчөөс л байх.

Гэрэл ассаар л байгаа учраасАз жаргал хүсээрэйЦонхны минь доогуур өнгөрөхдөө чи...

-Шү Тин, 1976 он

Хоргодохуй

Зам бүхэн чам руу зүглэвчХүрч очих нь ганц ч үгүй.

Хэлсэн бүхэн чинь толь бичиг болжХэлгүй мэт дүнсийхийг чиньХураан цуглуулагчийн зүрхэндХэлмэрчилсэн үгс аяндаа уусжээ.

Үүдээ чи түгжив.Түлхүүрээ бас хаячихав.Тэндээс явснаас чинь хойш дэргэдүүр нь өнгөрөх бүртээДэлгээтэй цонхыг дандаа ширтдэг болов.

Санаа алдах бас алга таших чимээЗөөлөн тунамал чулуудыгХув болгохоос өмнө

Өтгөн шигүү навчсын гүнээсӨнөөх бяцхан хүрхрээ чиньДуугарлаа.

-Шү Тин, 1976 он

Ганцаардлын хаант улс

Өнгөрсөн шөнө би дахиад лӨөрийгөө цаст оргил дээр нүцгэн суугаагаар зүүдэллээ.

Цаг агаар нь энд өвөл хаврын зааг шиг(Цас будрах нь цг л хунгийн зөөлөн өд шиг)Царгисан, хүйтэн хотын шуугиан энд үгүйЦаг нь цагаа зажилж буй сулхан чимээ л гагц буй.Хорт могой, ёрын ууль, хүн төрхт араатан тэнд үгүйХар эрвээхий, чидуны мод, мандалт цэцэг л гагц буй.Бас энд хэл яриа, учир зүй, ялгуусан Будда гэж үгүйБайгалийн анхны төрх – аниргүйн хүч л хаа сайгүй буй.Өдөр нь энд шөнө шиг тийм нууцлаг, тунгалагШөнө нь өдрөөс ч илүү өгөөмөр, цацарсан, үзэсгэлэнтэй.

Эндхийн хүйтэн дарс мэт, шүлэг болоод гоо сайхныг хадгалнам.Эзгүй хоосон нь хүртэл дохио зангааг минь ойлгохуйдЭгнэгт хэлээ мартсан яралзах оддыг уринам...Өнгөрсөн цаг арай ч явчихаагүй, ирээдүй хараахан ирээгүй байна.Өөрөө би одоо цагийн боол болоод хаан байна.

-Жоу Мэндие

Шүлэгчийн өдөр

Шүлэгчийн өдөрШүүрч үзгээ авмааргүйШүлэг огт бичмээргүй байна.ХаринҮсээ тайруулах хэрэг байна.Өвлийн хувцсаа хураамаар байна.Эвтэйхэн ганц захиа бичих ажилтайЭцэстээ ер нь гэрлэх үү болих уу, бодох хэрэгтэй.Үд дунд унтаад амарчихмаар...Чийрсэн дэвсгэр даанч жихүүн...Үгүй ер нь ингэхэд хүүхэд төрүүлэх хэрэг байна уу?Өрөөнд замбага цэцэг, гүйлснийОнцгүй үнэр нисэлдэнэ.Leonard Cohen гитарааЭлдэвлэж байна:“Атаат дайсан чинь нойрсож байнаАмраг бүсгүй чинь сэрүүн байна...”Баншны гурилыг, давсалсан өндөгний цагааныгБарж идэхэд түүний хөгжим л хэрэгтэй.Тамхиа татах нь цаанаа л донжтойТэр бас онигоо ярих дуртай.Тэгэвч түүнээс илүү шалтгаан байх ёстой.Хатагтай, ноёд оо!Хангалттай, би дахиж уйлахгүй.Дэлхийн бөмбөрцөгийн далан хувийгДалай тэнгис бүрхчихсэн шүү дээ.Тэгээд ч данхтай ус буцалчихлаа.Аяга цай найруулаадахъя.Тэр утсаар ярьж байна:Алив ээ, хөгжилтэй байцгаая.ЗөөлхөнАмттайЗөнгөөрөө л шингэхТүүний уруулБас хэлэх үгс...Даанч ус буцалчихлаа.Даруйхан би цай найруулах ёстой.“Нил мөрний улаан загас байснаасНэг насаараа бүсгүй хүн байхыг хүснэ”Энэ бол зүгээр л сурталчилгаа.Эхлээд би шүршүүрт орох хэрэгтэй байна.Эцэст нь дүгнэхэдШүлэг хэтэрхий хээнцэрТэгээд басТэнэг, уйтгартай зүйл.

-Ся Юй, 1982 он

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.215.172