Ном унших нь олон хүний хүсэл боловч цаг зав, анхаарал сарних, эхлүүлээд орхих зэрэг шалтгаанаар тогтмол дадал болж чаддаггүй. Харин тодорхой системтэй хандвал долоо хоног бүр нэг ном дуусгах боломж бодитоор бүрддэг.
Доорх аргууд нь уншлагын хурд, төвлөрөл, тогтмол байдлыг сайжруулахад чиглэсэн болно.
1. Номын зорилгоо тодорхой болгох
Зүгээр “уншина” гэж биш, “7 хоногт 1 ном дуусгана” гэсэн тодорхой зорилт тавих нь сэтгэлзүйн хувьд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгээд ч уншиж амжихгүй байвал одоо унших ёстой шүү дээ гэсэн бодол төрөхөд арай дэмтэй.

2. Өдөрт унших хэмжээгээ урьдчилан тооцоолох
Номын нийт хуудсыг 7 хоногт хувааж, өдөр бүр хэдэн хуудас уншихаа тодорхой болгож болно. Энэ нь бүхнийг илүү ойлгомжтой бас тодорхой болгож, хойшлуулах хандлагыг бууруулдаг.
3. “Унших цаг”-аа тогтмол болгох
Өдөр бүр ижил цагт унших зуршил тогтоох нь хамгийн үр дүнтэй арга. Жишээлбэл:
өглөө сэрсний дараа
унтахын өмнө
эсвэл ажил/хичээлийн завсар гэх мэт.
Яг энэ байдлаар хэвшил болгож чадвал заавал тэр цагтаа ном уншдаг болно.

4. Гар утасны хэрэглээг багасгах
Байнга ирэх notification, сошиал медиа нь төвлөрлийг хамгийн их алдагдуулдаг. Унших үедээ утсаа хол тавих эсвэл “Do Not Disturb” горим ашиглах хэрэгтэй. Тэгж яг баттай суухгүй л бол нэг мэдэхэд утсаа бариад авчихсан байх болно.
5. Богино хугацааны “уншлагын блок” ашиглах
30–45 минутын богино уншлагын хэсгүүдийг өдөрт хэд хэд давтах нь урт хугацааны нэг суултын уншлагаас илүү үр дүнтэй байдаг. Боломж олдох бүрийд номоо барьж аваад, түүндээ цагаа зориулах хэрэгтэй.

6. Сонирхолтой ном сонгох
Өөрт үнэхээр сонирхолтой, сэдэв нь татахаар ном байвал унших хурд мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Албадлага мэдрэгдсэн, таалахгүй байгаа ном яаж ч хичээгээд явахгүй бас дуусахгүй.
7. Тэмдэглэл хөтлөх
Гол санаа, таалагдсан эшлэл, сонирхолтой хэсгүүдийг тэмдэглэх нь анхаарлыг идэвхтэй байлгаж, ойлголтыг гүнзгийрүүлдэг. Тиймээс өөртөө худалдаж авсан номоо бүрэн утгаар нь ашиглан унших, тэмдэглэл хөтлөхөөс бүү санаа зов.

8. Унших орчин бүрдүүлэх
Гэрэлтүүлэг сайн, тайван орчин, тухтай суудал нь унших дадлыг илүү тогтвортой болгодог. Орчны нөхцөл уншлагын чанарт шууд нөлөөлдөг шүү дээ.
9. Өөрийгөө урамшуулах систем
Номоо дуусгасны дараа жижиг урамшуулал (амралт, дуртай амттан хийх гэх мэт) өөртөө өгч хэвших нь дадлыг тогтворжуулахад тусалдаг. Магадгүй нэг ном дууссаны дараа өөрийгөө шагнан гоё хоол авч идэх зэрэг нь улам урамтай болгоно.
10. Эсвэл номын клубт явж болно
Жишээ нь долоо хоног бүр уулздаг номын клубын гишүүн болох нь тэр номоо заавал уншиж дуусгаад ярилцах урам зориг эрч хүч өгөх болно. ЭНД дарж манай долоо хоног бүрийн бямба гарагт цугладаг “Carpe Diem“ номын клубыг сонирхож болно шүү.
