
Пеннсильванийн их сургуулийн эрдэмтэд халзан эрчүүд илүү ухаантай, эрэмгий байдаг гэж дүгнэжээ. Тус сургуулийн доктор Алберт И.Маннесын судалгааны багийнхан судалгаанд оролцсон хүмүүст толгойдоо бүрэн үстэй, халзан эрчүүдийн зургийг сөөлжлөн харуулахад хүлээж авах байдал нь зөрүүтэй гарсан байна. Тэд халзан эрчүүдийг хараад өөртөө итгэлтэй, хүчирхэг хүн байна хэмээн дүгнэж байв. Мөн судлаачид халзан хүмүүс байгаагаасаа илүү өндөр харагддагийг тогтоожээ.
Гэхдээ анхаарах нэг зүйл бий. "Эрчүүд бүрэн халзан байх ёстой. Алаг цоог үстэй буюу өл халзан хүн бусдыг сонирхлыг бага татдаг. Бас сул дорой харагдуулдаг талтай” хэмээн А.Маннес онцолжээ.