Хаа газрын залуус улс төр сонирхдоггүй, сонгуульд оролцдоггүйгээрээ зартай. Бидэнд юуны хамаа! Гол шийдвэрүүдийг дунд болон ахимаг насныхан гаргана. Гэвч хожим горыг нь хэн амсах вэ гэвэл одоогийн 20-иод настнууд.Зарим тохиолдолд үр дүн нь хожим хойно биш, харин тэр дороо л мэдрэгдэж эхэлсний хамгийн том жишээ нь BREXIT буюу Их Британийг Европын холбооноос гаргах тухай санал асуулга билээ. Өнгөрсөн жилийн зургадугаар сард болсон уг санал хураалтын ирц өндөр байсан ч 18-24 настнуудын 36 хувь нь л оролцсон аж. Дийлэнх нь Их Британийг Европын холбоонд үлдээх шийдвэр гаргасан ч сонгогчдын ихэнх хувийг эзэлсэн тэдний дээд үеийнхэн эсрэг санал өгсөн нь дэлхий дахинд том цохилт болсон. “Сонгуулийн санал өгсөн хүмүүсийн дунд судалгаа хийхэд гарах саналыг ихэвчлэн хөгшин хүмүүс өгсөн. Товчоор бол үндсэрхэг үзлээр нийт ард иргэдэд хамааралтай шийдвэр гарчихаж байгаа юм. 60, 70, 80, 90 настай хүмүүс хэдэн жилийн дараа нас барчихна. Гэтэл 16,17,18-тай залуусын ирээдүйг тэд шийдчихэж байгаа юм” хэмээн эдийн засагч Д.Ангар уг үйл явдлыг тайлбарлахдаа ярьсан нь бий.Тэгвэл англи залууст энэ нь том сургамж болж, хэдхэн хоногийн өмнө тохиосон Их Британийн парламентийн ээлжит бус сонгуульд 18-24 настнуудын 72 хувь нь саналаа өгч, BREXIT-ын эсрэг байр суурьтай Хөдөлмөрийн намд саналаа өгчээ.“Бидэнд юуны хамаа!” гэх хандлага халагдаж буйг харуулах хамгийн том жишээ энэ. Учир нь сонгуулийн үр дүн, засаг төрийг хэн удирдаж, өөрсдийг нь хэн төлөөлөхийг шийдэх явдал гагц залуучуудад хамгийн их хамаатай учраас тэр.Англи залуус туйлширсан үндсэрхэг үзлийн золиос болохгүйн тулд сонгуульдаа идэвхтэй оролцож, улcынхаа тогтвортой байдал, эрх ашиг, үнэт зүйлаа хадгалж үлдээхийн төлөө чармайж байна. Монголын шинэ үеийн залуус ч өөрсдийгөө өөр хүмүүс гэдгийг харуулах цаг нэгэнт иржээ. Бид анхаарал сарниулж, хагалан бутаргах гэсэн явуургүй оролдлогуудад автахгүйг сонгуульдаа идэвхтэй оролцож байж гэмээнэ харуулж чадна. Төр улсын тогтвортой, залгамж чанар, маргааш, нөгөөдөр юу болох нь тодорхой урьдач шинж зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй залууст маш ихээр хамаатай. Учир нь дээш, доош гэнэтийн савалгаа үүсэхгүй нөхцөлд л шинэ цагийн урам зориг, санаа сэдэл дүүрэн залуус гарааны бизнесээ эхлүүлж, гэр бүлээ төлөвлөж, цаашдын ирээдүйгээ зураглах боломжтой болно.Аль ч цаг үеийн 20-иод настнуудыг дээд үеийнхэн нь үргэлж гоочилдог. “Одооны хүүхдүүд ийм, тийм, бла бла бла...Залхуу, идэвхгүй, дураараа...” Гэхдээ үе бүхэнд идэр залуу насны ижил төстэй дурсамжууд бий. Тэгвэл энэ үеийнхэн интернэтийн ачаар бусад аль ч үеийнхнээс илүү олон талын үзэл бодол, мэдээлэлд ойр байж төлөвшсөн. Үүгээрээ ч онцгойрч, “Би” үеийнхэн буюу миллениалууд хэмээн нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл бие даасан хувь шинж нь тод, амбицтай, эрхэмлэдэг зүйлсээ хэдийнэ олж, түүнийгээ тунхаглах дуртайгаараа алдартай. Тиймээс үнэ цэнийг ялгаж салгаж, өөрсдөд нь, ирээдүйд нь юу хэрэгтэйг ойлгодог. Тэрнээс биш хий хоосон амлалтууд, эргэж буцсан шинж, сүржин мэдэгдэл, даржин хөтөлбөр, хүчээр шийдэх гэсэн хандлагат тийм ч амархан автахгүй. Харин одоо үүнийгээ харуулж, сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийнх нь тухай “Нийгэм, улс төрд оролцоогүй, идэвхгүй” гэсэн тогтсон ойлголтыг халах л үлдлээ. Улс төрийн шийдвэрүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын урсгал, мөнгөний бодлого, боловсролын тогтолцооноос эхлээд эх орны олон улс дахь нэр хүнд хийгээд үндэсний эв нэгдэл бидний ирээдүйд хамгийн их хамаатай учраас тэр. Бидний урд урт зам зурайж байна.
Авторын булан
Авторын булан: “Бидэнд юуны хамаа!” БИШ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
4
47
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол Улс иргэндээ, хувийн хэвшилдээ итгэж, итгэлцлийн үндсэн дээр эдийн засгаа чөлөөлөн шинэчилнэ
Экспорт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 65 хувиар өсчээ
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Авторын булан: Н.Учралын ОХУ дахь айлчлалын САЙН, МУУ, ХЭРЦГИЙ гурван өнцөг
Ардчилсан Монгол Улсын түүхэн дэх хамгийн залуу УИХ-ын дарга, Их Британид боловсрол эзэмшсэн миллениал үеийн улстөрч Н.Учрал албан ёсны айлчлалаа аль улсаас эхлэх вэ гэдэг хувилбар бүрээрээ геополитикийн хувьд ил далд мессеж өгөхөөр л дөө
Авторын булан: Хүүкээ хүлээхүй
Лидер алга, монголчууд одоо хэнийг хүлээж байгаагаа ч “мартаж” эхэлсэн.
Авторын булан: МАН-д шүглэсэн нүүрсний хараал
Г.Занданшатар, Б.Энхбаяр хоёр хаа хүрч хана мөргөх бол?
Авторын булан: Зандан өчигдөрхөн төмсний үнэ асууж байв
Төмс гэснээс нүүрсний бүрэн зураглал өнөөдөр хэний гарт байгаа вэ?