UBLife Logo
-

Наймдугаар сарын ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

UBLife
UBLife
Наймдугаар сарын ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

ХОНЬ /3.21–4.19/

Хайр дурлалын тэнгэр 8-р сард хонины ордныхонд ээлтэй байх нь. Сарын 11-ний өдөр энэ ордыг эрхшээгч оддын байрлал өөрчлөгдөх тул үүнээс болж хайхрамжгүй байдал гаргаж эрсдэлтэй зүйл хийж болзошгүй. Гэсэн хэдий ч таныг амьдралаа өөрчлөх олон учрал хүлээж байна. Хэн нэгнийг буруутгаж, гомдол тээлгүй бүхнийг мартаж, зүрх сэтгэлээ цэгцлэх хамгийн тохиромжтой цаг үе иржээ. Сарын дундаас од эрхэс таатай байрлалд очих тул ганц бие хонины ордныхон олдсон боломж, шинэ хүнтэй харилцаа тогтоох мөчийг алдаж болохгүй. Хайртай хүнээ хамгаалж үлдэх зоригтой байх хэрэгтэй ч  хэрүүл маргаан хэзээд ч сайн үр дүнд хүргэдэггүйг санаарай. 

ҮХЭР /4.20–5.20/

Энэ сард хайр дурлалын харилцаандаа шинэчлэл хийх тохиромжтой үе. Сарын 7, 21-ний өдөр танд гайхмаар боломж олгоно. Энэ өдөр эцэслэх гээд зориг хүрдэггүй асуудлаа шийдэх, хэн нэгэнд боломж олгон өөрийгөө таниулахыг од эрхэс зөвлөж байна. Юу хийх ёстойдоо бус, юу хийхийг хүсч буйгаа өөрөөсөө асуух цаг. Хайр дурлалын харилцаандаа өөрөөр хандаж, өмнөх үерхэл харилцаагаа эргэн тунгаагаарай. Хүсч буй өөрчлөлтөө та л өөрөө хийж чадна. 12 ордны хамгийн хүчирхэг нь Үхэр юм.

ИХЭР /5.21–6.21/

Алдсан удирдлагыг гартаа авах цаг. Бүх зүйл нэг л болохгүй, буруу тийш хазайж байгааг мэдээд байгаа ч зоригтой хөдөлж чадахгүй байгаа бол энэ сард л зориглохыг од эрхэс зөвлөж байна. Хувийн амьдралаа төлөвлөж, өөрийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх нь цаашдын амьдралд тань таатайгаар нөлөөлөх болно. Өөрөө санаачлага гарган хостойгоо цаашдын ирээдүйгээ ярилцаж, “Бид хаашаа явж байна вэ?” гэсэн асуултыг тодруулснаар таны түгшээд байсан зүйлс илүү тодорхой болох болно. Энэ сард хүлээн зөвшөөрч эвлэрэх бус зоригтой алхам хийхийг од эрхэс зөгнөж байна. 

МЭЛХИЙ /6.22-7.22/

Мэлхийн ордныхны хувьд энэ сарыг тун завгүй өнгөрөөх болно. Эрхшээгч од эрхэсийн байрлал өөрчлөгдсөнөөр сэтгэл санаа тавгүйцэх тул өөрийгөө сонсож, хайртай хүнээ хүлээлгүй өөртөө анхаарал тавиарай. Хайр дурлалдаа үнэнч мэлхийн ордныхон томоохон сорилттой тулгарч болзошгүй. Энэ үед тэвчээртэй байж, хайртай хүнийхээ бодол санааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Ганц биечүүд сэтгэл татагдах нэгэнтэй учрах болно. Бүх зүйлд өөрийн санааг тулгалгүй цаг хугацаанд даатгаарай. Сарын дундаас та хоёрын харилцааг гадны этгээд бусниулахыг оролдох ч та тэвчээртэй байж чадвал хайр дурлалаа аварч чадах болно. 

АРСЛАН /7.23-8.22/ 

Өөртөө үнэнч бай! Од эрхэсийн нөлөөллөөр илүү мэдрэмтгий болох тул өөрийн мэдрэмжээ илэрхийлж, зөв хооллож, сайн амрах хэрэгтэй. Удаан хугацаанд үерхсэн хостойгоо шинэ зүйлс турших, хайр дурлалын харилцаандаа шинэчлэл хийхэд тохиромжтой. Энэ сард арслангийн ордныхны од эрхэс тохиож буй тул харилцаандаа болгоомжтой, тэвчээртэй хандахыг дорнын зурхай зөвлөжээ. Хэнтэй хамт байхдаа аз жаргалтай байдаг вэ? Хэн сэтгэл санааг тань гутрааж, эвгүй сэтгэгдэл төрүүлдэг вэ? Хүмүүсээс хамаарч таны зан чанар өөрчлөгддөг үү? Хариултыг сайтар тунгааж, зүрх сэтгэлээ сонсох цаг. Бусдад тохируулж өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Өөртөө үнэнч байж, өөрийгөө хүлээн зөвшөөрснөөр танд санаанд оромгүй гайхалтай боломж тохиох болно.

ОХИН /8.23-9. 22/

 Шинэ адал явдалд бэлдэх цаг. Удахгүй тохиох шинэ боломжууд, өөрчлөлтөд өөрийгөө бэлдэх хамгийн тохиромжтой үе гэж од эрхэс зөгнөж байна. Охины орныхон барагтай л бол тэнгэрт нистлээ дурладаггүй. Гэвч хайр сэтгэлд үнэлэлт дүгнэлт хийх нь үргэлж тус болдоггүйг санах хэрэгтэй. Энэ ордныхон хэт их сэтгэлийн хөдөлгөөнийг хүний сул тал гэж үздэг тул энэ сард өөрчлөлт хийж өөрийн мэдрэмждээ үнэнч байхыг зөвлөж байна. Үнэнч шударга ганц биечүүд олон нийтийн газар, үдэшлэгт сэтгэл таарсан нэгэнтэй учирна. Ганцаардлаа бусдад дэлгэх хэрэггүй. Танд хайртай нэгэн таныг гэсэн сэтгэл гаргахыг санаарай. 

ЖИНЛҮҮР /9.23-10. 22/

Энэ ордныхныг томоохон сорилт хүлээж байна. Та хайр дурлалын асуудлаа шийдэлгүйгээр шинэ зүйл эхлүүлэх, аялалд гарах хэрэггүй. Ажил төрлөө хойш тавьж болох ч хайр дурлал нэг л өдөр нисэн оддогийг санаарай. Сарын 7, 21-ний өдөр чухал шийдвэр гаргахаас болгоомжил. Хянамгай жинлүүрүүд хайр дурлалаа илчлэх тохиромжтой цаг. Удахгүй та хайрлагдаж буйгаа мэдэрч, аз жаргалтай болох болно. Гэвч тохирохгүй харилцааг хүчлэлгүй таныг илүү аз жаргалтай болгож чадах эрүүл харилцаа бий гэдэгт итгэхийг од эрхэс зөвлөж байна. Муу хүмүүс, муухай орчноос зайлсхий.

НУМ /10.23-11.21/

 Нам гүм сар тохионо. Нэгэн хэвийн, уйтгартай орчин таныг хүлээж байна. Гэвч та өөрөө санаачлагатай, эрч хүчтэй байснаар төсөөлөөгүй үедээ шинэ учрал, хайр дурлалтай учрах болно. Хостой нумын хувьд ч нэгэн хэвийн харилцаа үргэлжлэх бөгөөд энэ бол зөвхөн цаг хугацааны шалгуур болохоос хайр дурлал тань хөрөөгүй гэдгийг санаарай. Од эрхсийн байрлалаар та өөрийгөө тачаангуй, энхрий гэдгийг мэдэрнэ. Энэ үед хайр дурлалдаа шинэ зүйлс турших эсвэл завсарлага авахад тохиромжтой. Зоригтой байгаарай. 

ХИЛЭНЦ /11.22-12.21/

Хэлэх үгээ азнаарай. Энэ сард амьдралдаа болон хайр дурлалын харилцаандаа гэнэтийн өөрчлөлт хийхэд тохиромжгүй. Хэрүүл маргаан хийх, хосууд салах, хэн нэгэнд боломж олгоход тохиромжгүй ч сэтгэл зүрхээ чагнаж бусдыг уучлахыг од эрхэс зөвлөж байна. Өрсөлдөөнд дуртай энэ ордныхон таалагдсан нэгнээ өөрийн болгож чадна. Зөвхөн гадаад төрх бус дотоод гоо үзэсгэлэнг олж харах болно. Хайр дурлалаа илэрхийлэхээсээ өмнө өөрийн сэтгэлийг чагнаж, өөртөө үнэнчээр сонголтыг хийгээрэй. Энэ сард ухаалаг байгаарай. 

МАТАР /12. 22-1. 19/

Хамтрагчтайгаа үргэлж ойр дотно байдаг энэ ордныхны хувьд нас ахих тусмаа илүү сайн нөхөр, сайн эр болдог. Гэвч тэд өнгөрснөө үргэлж зүрхэндээ тээж, түүндээ шархалж явдаг. Энэ сард өнгөрснөө хүлээн зөвшөөрч шинэ харилцаа эхлүүлэхэд тохиромжтой. Таны санаанд ороогүй нэгэн таныг гайхалтайгаар хайрлаж буйг мэдэх болно. Та түүнийг өрөвдөх бус өөртөө үнэнч байх хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна. Бусдын үнэлэмжид нийцүүлэхийг хичээлгүй, өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Өөрийн аз жаргалыг та өөрөө л бүтээхийг санаарай. 

ХУМХ /1.20-2.18/

Хумхын ордныхон энэ сард шинэ танил, найз нөхдөөр дүүрэн байх болно. Өөрийгөө нээж, нээлттэй нөхөрсөг нэгэн гэдгээ харуулснаар хайр дурлалын харилцаанд шинэ алхам хийж чадна. Гал халуун харилцаа, романтик болзоонд бэлдээрэй. Та юуг бодно, тийм л хүн болно гэдгээ анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийн хүнээ хардах, хэрүүл маргаан үүсгэхээс болгоомжил. Хөнгөн хийсвэр бодлоосоо болж хайртай нэгнээ гомдоож болзошгүй.

ЗАГАС /2.19-3. 20/

 Энэ сард таны оюун ухаан сэргэх болно. Хүсэл мөрөөдөлдөө амьдардаг загасны хувьд бодит байдлыг үнэнээр олж харах, шинэ далайд сэлж эхлэхэд тохиромжтой. Нуурын том загас далайд жараахай гэдгийг санан ганцаараа болон хостойгоо хамт шинэ зүйл туршин, оюун ухаанаа сэргээхийг зөвлөж байна. Ганц бие загасуудын хувьд сарын дундаас романтик болзоонд уригдана. Сэтгэл хөөрөлдөө автан сонголт хийхээс зайлсхий. Цагийг ганцаар өнгөрөөх, дуртай зүйлсээ хийхэд тохиромжтой. Ирэх сард ухаалаг байгаарай. 

Эх сурвалж: Glamour.com 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
31
4
27
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.