Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны 09 дүгээр сарын 02,03-нд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.
1. Юу идэж болох вэ?
Түргэн шуурхай, идэхэд хялбар, содон амттай олон төрлийн хоолуудыг маш хямд үнээр “агнах” боломжтой. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг худалдаалах болно. Үнийн хувьд 3000-5000 төгрөг байх юм.
2. Юу хийж болох вэ?
Эхний өдөр “Хэн хамгийн олон Burger идэх вэ?”, дараагийн өдөр “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” гэх зэрэг тэмцээнүүдэд оролцож болно.
Мөн 2 өдөр “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн болох болно. Найз нөхөдтэйгөө цагийг хөгжөөнтэй бас “цатгалан” өнгөрүүлэх сайхан боломж биш гэж үү? Тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон хүнийг шагнана гэсэн шүү.
3. Юу үзэж болох вэ?
Төрөл бүрийн хоолны үзүүлбэр, гал гарсан тогоочдын халз тулаан болж, шилдэг дуучид болон “Cosplay&Comic” үдэш зохиогдох болно.
4. Юу сурч болох вэ?
Ням гарагт “Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр”, “Үүнийг хэрхэн хийдэг вэ?” хоол хийх зөвлөгөө болон сургалт болно. Хостойгоо хамт бүжиглэх үү?
Мөн хотын хаана хамгийн гоё амттай хоол байдгийг мэдээд авчихна шүү дээ.
5. Юу өмсөж очих вэ?
Фестивалийн өдрүүдэд оройдоо сэрүүхэн байх тул өөрт эвтэйхэн, дулаахан хувцаслаад ирэхэд л болно. Мөн амны цаас, салфетка авчихад илүүдэхгүй.
6. “UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02
16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа16:20 – 16:35 Язгуур урлагийн тоглолт16:35 – 17:10 “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” тэмцээн17:10 – 17:25 Saybeat Beatbox Crew үзүүлбэр17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр17:40 – 18:10 “Хэн хамгийн олон Burger идэх вэ?” тэмцээн18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр18:35 – 19:25 “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн2017.09.0314:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн18:00 – 18:35 “Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ?” тэмцээн18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр20:05 – 20:35 “Хэн хамгийн олон бургер идэх вэ?” тэмцээн20:35 – 21:25 “Хоолны талаар хэн сайн мэдэх вэ?” хөгжөөнт AXA тэмцээн21:25 – 22:10 “Үүнийг хэрхэн хийдэг вэ?” Хоол хийх зөвлөгөө болон сургалт22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/