UBLife Logo
-

Засгийн газарт хувьцаагаа зарахаар шийдсэн хүнд хэрэг болох БҮХ МЭДЭЭЛЭЛ

Э.Хулан
Э.Хулан
Засгийн газарт хувьцаагаа зарахаар шийдсэн хүнд хэрэг болох БҮХ МЭДЭЭЛЭЛ

Иргэдэд хишиг болгон тараасан "Эрдэнэс таван толгой" компанийн 1072 хувьцааг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн нэг сая төгрөгөөр худалдан авах тогтоолын төслийг Засгийн газарт өнгөрсөн пүрэв гарагт хүргүүлсэн юм. Төд удалгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 1072 хувьцааг эзэмшиж буй иргэд хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдаж болох тухай зарласан юм. 

Ингээд 2012 оноос хойш дөрвөн жил амьгүй байсан хувьцаа дөрөвхөн өдрийн дотор эдийн засгийн эргэлтэд орж байгаа нь энэ. Тиймээс манай “Ub.life” сайт 300 мянган төгрөгөөр 322 ширхэг хувьцаагаа борлуулахтай холбоотой бүх мэдээллийг хүргэж байна. 

Хувьцаагаа хэрхэн борлуулах вэ? 

БРОКЕР, ДИЛЕРИЙН компанид данстай байх ШААРДЛАГАГҮЙ

1."Эрдэнэс таван толгой" компанид 322 ширхгээс олон хувьцаа эзэмшдэг л бол Та Засгийн газарт  300 мянган төгрөгөөр хувьцаагаа зарах боломжтой. Тиймээс хамгийн түрүүнд хэчнээн хувьцаатай гэдгээ мэдэх хэрэгтэй. 

Хувьцааныхаа тоог шалгахдаа ЭНД дарна уу. Хандалт ихтэй байгаа учраас уншихгүй гацах тохиолдол гарч байгааг анхаараарай. Ингээд хувьцааны тоо 322 ширхэгээс олон нөхцөлд хувцаагаа зарах боломжтой юм.  

2. 18 нас хүрсэн байх ёстой.

3. БРОКЕР, ДИЛЕРИЙН компанид данстай байх ШААРДЛАГАГҮЙ. 

Өөрийн үйлчлүүлдэг банкны аль ч салбарт хандаж болно. Банкинд хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө

1. Хувьцаагаа худалдах өргөдлөө бөглөсөн байна. 3 хувь үйлдэнэ. Өргөдлийн маягтыг ЭНД дарж татаж авна уу. 

2. Өргөдлийн маягттай цуг өөрийн иргэний үнэмлэхээ сканнердаж хавсаргана. 

3. 3 хувь үйлдсэн өргөдлөө банкинд өгнө. 

Хувьцаагаа зарах уу, үгүй юу гэж эргэлзэж байна уу? 

Брокер, дилер, андеррайтерийн “Гаули” компанийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Эрдэнэс таван толгой” компанид эзэмшдэг хувьцаагаа Засгийн газарт борлуулахаар шийджээ. Тэрбээр үнэт цаасны өнөөгийн үнэ цэнийг тооцож үзээд, Тавантолгойн хувьцаагаа нэгжийг нь нэрлэсэн үнээр нь зарах нь ашигтай гэсэн шийдэлд хүрчээ. Учир нь уг хувьцааны нэрлэсэн үнэ буюу 933 төгрөг нь зах зээлийн ханшаасаа өндөр байгаа гэнэ. Доорх зургаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. 

Банкууд хэдэн цаг хүртэл ажиллах вэ?

Ажлаа тараад хувьцаагаа хөөцөлдөхөөр зэхэж байвал банкуудын ажиллах цагийн хуваарьтай танилцана уу. 

Худалдаа хөгжлийн банк

Голомт

Хаан

Төрийн банк 

Арилжааны банкуудад хүсэлт гаргаж өгсний дараа долоо хоногийн зайтайгаар гурван удаа таны мөнгийг шилжүүлнэ. Нэг удаад 100 мянган төгрөгийг таны бүртгүүлсэн дансанд байршуулах юм билээ. 

Үлдсэн 750 хувьцааг яах вэ?

Энэ удаад "Эрдэнэс таван толгой" компанийн 322 хувьцаагаа иргэн та борлуулах эрхтэй. Харин үлдсэн 750 хувьцаагаа хожим нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах боломжтой юм. Гэхдээ чухам хэзээнээс эхэлж борлуулж болох нь хараахан тодорхой болоогүй байна. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.