UBLife Logo
LOL

Нийтийн ариун цэврийн өрөөнд “ХҮН ШИГ” аятайхан бие засах 15 дүрэм

Нийтийн ариун цэврийн өрөөнд “ХҮН ШИГ” аятайхан бие засах 15 дүрэм

Албан байгууллага, үйлчилгээний газар, томоохон худалдааны газрууд болон захуудын ариун цэврийн өрөө хүнээр тасарна гэж үгүй. Хэн бүхний “үйлчлүүлдэг” нийтийн ариун цэврийн өрөө ая тухтай, цэвэрхэн байх хэрэгтэй ч бие засаж буй хүмүүсийн соёлтой үйлдэл юу юунаас илүү чухал билээ. Тиймээс бид “Ub comedy club” хуудсын хөгжилтэй залуусын эхлүүлсэн “Хүн шиг аятайхан ариун цэврийн өрөөнд бие засах дүрэм” постоос сэдэвлэн энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.  

1. Хаалган дээр байгаа дүрслэлийг сайн харж ороорой. Энэ эрэгтэй ариун цэврийн өрөө юу, эмэгтэйчүүдийнх үү гэж асуухгүй байх.

2. Суултуур дээр явган суухгүй байх. Суултуур бол суух зориулалт бүхий хэрэгсэл гэдгийг хэн хүнгүй мэднэ шүү дээ.

3. Эрчүүд суултуураа дээш нь болгож бие засах. Яарч сандран, "сур харваж" буй нэгний өгзгийг норгохгүй байхад тустай юм шүү. 

4. Бие зассаныхаа дараа усаа ямагт татаж бай. Энэ бол соёлтой боловсон бие засаж буй энгийн боловч хамгийн чухал үйлдэл. 

5. Хэрэглэсэн цаас, ариун цэврийн хэрэглэлээ “нойлдоо” хийж, бөглөхгүй байвал туйлын сайн. “Нойл” бол хогийн сав биш шүү.

6. Хэн нэгнийг бие засаж байх үед нь яаруулж, хаалгыг нь байн байн тогшихгүй байх. Та ч гэсэн тайван бие засахыг хүсдэг л биз дээ. 

7. Ариун цэврийн газарт орохдоо эхлээд заавал цаас байгаа, эсэхийг шалгаарай. Бүх зүйл дууссаны дараа цаасгүйгээ мэдвэл яана! 

8. Эрчүүд босоо суултуур бүхий ариун цэврийн өрөөнд орохдоо харцаа хажуугийн хүн рүү шилжүүлэх “хориотой”. Бүдүүлэг шүү дээ. Дараах дүрмийг баримталах!

9. Ариун цэврийн цаасыг байдгаар нь авч, замбараагүй хэрэглэхгүй байх. Зүй зохистой хэрэглэх нь дараагийн хүмүүст ч хэрэгтэй. 

10. Эмэгтэйчүүд ариун цэврийн хэрэглэлээ хумьж, зориулалтын сав руу хийж сурах. Ингэснээр дараагийн хүнээ эвгүй, тааламжгүй байдалд оруулахгүй гэдэгт итгэлтэй байна. 

11. Бие зассаныхаа дараа гараа заавал угааж хэвших. Үүнийг цэцэрлэгийн багачууд ч мөрдөж, хэвшсэн байдаг. 

12. Хаалгаа түгжчихээд удаан хугацаагаар утсаар ярихгүй байх. Дараагийн хүн чинь сандраад, яах ийхээ мэдэхгүй зогсож байгаа ч юм билүү? 

13. Нэгнийгээ хайж, нэрээр нь дуудан хаалга бүрийг тогшихгүй байх. Гар утас гэж нэг сайхан холбоо харилцааны хэрэгсэл байдгийг мартаа юу? 

14. “Нойлын” хананд элдэв янзын дүрс зурж, нэр бичих, тэр ч байтугай хайртай гэдгээ бичиж тэмдэглэхгүй байх. Хана бол самбар биш гэдгийг л ойлгох хэрэгтэй.

15. Хүнд, хөнгөнөөр бие засахдаа “байгаа” онох. Би цэвэрлэхгүй юм чинь гэсэн бодлоор бүү хандаарай. 

Өөрийгөө ч, өрөөлийг ч хүндлэн нийтийн бие засах газар соёлтой үйлчлүүлээрэй хүмүүсээ!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.