UBLife Logo
OMG

Гайхалтай утга санаа бүхий сэтгэл татам 18 гадаад үг

Гайхалтай утга санаа бүхий сэтгэл татам 18 гадаад үг

Хэл болгонд гайхалтай яруу тансаг, бас гүн утга бүхий үгнүүд бий. Танд зориулан сайхан утга бүхий сэтгэл татам 20 үгийг танилцуулж байна.

1. Dauwtrappen - Шүүдэр тогтсон өвс, зүлгэн дээгүүр өглөө хөл нүцгэн алхах

2. Rimjhim - Борооны зөөлөн дуслах чимээ

3. Iktsuarpok - Сэтгэлтэй нэгнээ хүлээх мэдрэмж, зөн.

4. Kawaakari - Нар жаргах үеэр гол дээр тусах нарны бүдэгхэн гэрэл.

5. Gluggaveður - Сайхан цаг агаарыг цонхоор харж, мэдрэх

6. Kaukokaipuu - Хаа нэгтээ алс хол руу аялах, явах хүсэл.

7. Chinghotiyaan - Ихэд хичээнгүйлэн байж бичсэн жаахан хүүхдийн бичиг.

8. Nam-jai - Бусдад чин сэтгэлээсээ туслах, сайхан сэтгэлээр хандах.

9. Komorebi - Навчсын завсраар тусах нарны гэрэл.

10. Acaronar - Хайртай нэгнээ зөөлөн, хайр халамж дүүрнээр өөртөө ойртуулах.

11. Tzafrir - Өглөөний цэнгэг, сэрүүн агаар.

12. Kaajhuab - Өглөө буусан манан дээр тусах гэгээ.

13. Songimvelo - Байгалийг хүндлэн хамгаалж, сэтгэл зүрхнээсээ хайрлах.

14. Dadirri - Гүн гүнзгий сонсож, анир чимээгүй оршихуй.

15. Yeoubi - Бороон дуслуудын завсраар нар тусах.

16. Mamihlapinatapai - Нэг зүйл хүсэн тэмүүлж буй боловч хэн нь ч хийж зүрхлэхгүй байгаа хоёр хүний бие биенээ гэх гүн ширтэлт.

17. Hülya - Аз жаргал бэлэглэх "өдрийн зүүд".

18. Turadh - Нар үүлний завсраар эгц тусан гэрэлтүүлэх.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
17
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Otgonzul\54.169.56.38
Otgonzul\54.169.56.38