UBLife Logo
Алисагийн Булан

Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу

О.Анхзаяа
О.Анхзаяа
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу

Заримдаа зүгээр л дуу сонсоод сууж чаддаггүй. Харин тэр дуугаа бусдад сонсуулмаар, үгийг нь уншуулмаар санагдана. Заримдаа дуунууд бидний өмнөөс хангалттай ярьж өгч байгаа мэт санагдана. Энэ дуунуудын аль нь таны зүрх сэтгэлд илүү ойр тусаж байна? Мөн цаашид энэхүү нийтлэлийг олон үргэлжлэлтэйгээр хийхээр найдаж байгаа шүү. Бусадтай хуваалцаарай.


1. Kings of Convenience - Love Is A Lonely Thing

Хайр бол өвдөлт бас шаналал, хайр гэгч ганцаардуулж мэднэ

Гэхдээ ид шидийг нь мэдсэн цагт, хайргүйгээр хэн амьдарч чадах билээ?

Бид хайрын тал дээр асар олон асуудалтай нүүр тулж, зовж шаналах нь мэдээж. Гэвч тулгарч буй бүхнийг даван туулах хүчийг ч мөн хайр өгдөггүй гэж үү?

Love, to you, is given, love is gifted youNo love can be taken, that love is not trueLove is pain and suffering, love can be a lonely thingOnce you've known that magic, who can live without it?

2. Angelo De Augustine - Tomb

Өөртэйгөө ижил нэгнийг олох аялал ямагт хэцүү байдаг. Тийм нэгнийг олсон гэж болсон ч үүрд хамт байх баталгаа үгүй нь тоглоом гэлтэй. Тиймээс ч тавьж явуулахад ямагт хэцүү байх болно. Тэгээд л дахин өөрт таарах нэгнийг хүлээнэ...

I walked into your life at the wrong timeNever quite been perceptive of real lifeIt was not your fault or a fault of mineBut it's hard to let you go this time

3. Little Dragon - Twice

Харилцаа гэгч ямар эмзэг хэврэг зүйл гээч? Үгүй болж, нүүр буруулахад дэндүү амархан, эмзэг хэврэг зүйл. Өвдөлтийг хоёр дахь удаагаа мэдрэх байсан ч гэсэн хайрын бидэнд мэдрүүлдэг тэр бүр зүйлийг мэдрэхийн төлөө хэн ч дахин тэр замаараа явахад бэлэн байх биз ээ.

Twice I turn my back on youI fell flat on my face but didn't loseTell me where would I goTell me what led you on, I'd love to know

4. The Daughters Of Eve - Hey Lover

Чи хаан байх шаардлагагүй, чи эд хөрөнгө, өөр юутай ч байх албагүй. Зүгээр л намайг хайрлаж, ойлгодог байхад л болно. Хэн нэгнийг хайрлахад бид ямар ч нөхцөлгүйгээр тэр хүнийг өөртэйгөө хамт байлгахыг хүсдэг. Хажууд байх нь л хангалттай тийм хайр...

For love is just the sameWithout fortune and fameJust give me true love and understandingTrue love and understanding

Hey, hey, hey, loverYou don't have to be a kingHey, hey, hey, loverYou don't have to have a thing

5. Rhye - The Fall

Бүх зүйл дуусах мөчид бидний дотор тэр хүний араас санагалзан цухалзах тийм нэг харуусал үлддэг. Тэр хүнийг битгий яваач, бидний зугтаач гэж чангаар хэлэхийг хүсэвч чадахгүй дотроо харуусах тийм мэдрэмж. Баяртай гэж хэлэх цаг болсныг мэдэж байгаа ч чадахгүй байх тэр мэдрэмж бүхнээс илүү харуусмаар.

Don't run awayDon't slip away, my dear

6. Kleerup, Lykke Li - Until We Bleed

Өөрийг чинь хордуулж, бүр үгүй хийж чадах тийм хайртай учирч байсан уу? Хайр үргэлж жаргалтай сайхан бас амттай байдаггүй... Заримдаа бидний хувьд мансууруулах бодис шиг, хамт байх тусмаа улам шаналах тийм л зүйл болж хувирдаг. 

So we're bound to linger onWe drink the fatal dropThen love until we bleedThen fall apart in parts

7. Matt Maltese - Everyone Adores You (at least I do)

Хэн нэгнийг хайрлан бишрэх мэдрэмж гайхалтай. Бүх хүн чамайг гайхан биширдэг гэх ч үнэндээ "бүх хүн" гэж байгаа нь би зөвхөн өөрөө л байдаг. Тэр хүн хорвоо дээрх хамгийн ариун нандин, гайхалтай зүйл болж хувирна.

Everybody thinks of you when they sleep at nightWhen I say everybody I'm actually referring to me

8. Lesley Gore - I Understand

Хамгийн хайртай дуучдын минь нэг. Тэр тусмаа энэ дуунд нь хайртай. Юу ч болсон би ойлгоно гэх үгс нь үнэхээр өр өвдмөөр, бас хайрламаар. Надад хайртай байхаа больсон ч би ойлгоно, орхиод явж байгааг чинь ойлгоно, гэхдээ наддаа гээд эргээд ирвэл чинь би ойлгоно... 

It's not your fault because your heart has changed it's mindYou didn't mean to be unkindI understandForgetting you will be far from easy

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.