UBLife Logo
Дэлхий

Чернобылийн осол: Припять хотын дүр зургийг 25 жилийн турш гэрэл зурагт буулгажээ

Б.Саруул
Б.Саруул
Чернобылийн осол: Припять хотын дүр зургийг 25 жилийн турш гэрэл зурагт буулгажээ

HBO таван ангит 'Чернобыль' богино цувралыг цацаж эхэлснээр дэлхий нийт дахин Чернобылийн ослын талаар сонирхож эхэллээ. Тухайн үед хамгийн орчин үеийн шийдэл бүхий гэгдэж, амьдрал буцалж байсан Припять хот Чернобылийн осол гарсны дараа бүрмөсөн орхигдож, эзгүйрчээ. 

Канадын гэрэл зурагчин Дэвид Макмиллан сүүлийн 25 жилд Украины Припять хот руу 20 гаруй удаа очиж, эзгүйрсэн хотын дүр зургийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Тэрээр саяхан гэрэл зургийн цомгоос бүрдсэн "Growth and Decay: Pripyat and the Chernobyl Exclusion Zone" номоо гаргасан байна. 

1986 оны аймшигт цөмийн осол гарснаас Припять хотын амьдрал хэрхэн зогсож, өнгөрсөнд орхигдсоныг түүний гэрэл зургуудаас харж болно. Тэрээр цөмийн осол гарсан Чернобылийн бүсэд хэдэн арван удаа очихдоо нэг газрын зургийг хэд хэдэн удаа дарж, Припять хот он цагийн эрхэнд хэрхэн элэгдэн хуучирч буйг гэрэл зурагтаа гэрчлэн үлдээжээ. 

Осол гарснаас хойш 36 цагийн дараа Припять хотын оршин суугчдыг 50 минутын дотор эд зүйлсээ цуглуулж, автобусанд суухыг үүрэгдэж байжээ. Тус бүс нутгаас нийтдээ 350 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. 

Дэвид Макмиллан Чернобылийн осол гарснаас хойш 8 жилийн дараа буюу 1994 онд анх тус бүсэд ирж зураг дарж байжээ. Тэрээр Украины виза авахад туслах хүнийг хайж эхэлснээр Чернобыль руу очих аяллаа эхлүүлсэн аж. "Хориотой бүс рүү нэвтрүүлэх эрх олж өгөх хүнийг олох л хамгийн хэцүү байсан" хэмээн тэрээр ярьжээ. 

Тэрээр орчуулагч, жолоочийн хамт Припять хотод анх удаа очихдоо 5 хоногийг өнгөрүүлжээ.  

Цөмийн осол гарахаас өмнө Припять хот 50 мянга орчим оршин суугчидтай байсан бөгөөд олонхи нь Чернобылийн атомын цахилгаан станцад ажиллаж байжээ. Мөн хотын оршин суугчид голлон 26-27 орчим насны залуучуудаас бүрдэж байв. 

Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр хүмүүс тэжээвэр амьтан, эд зүйлс, өвчтөний түүх гээд бүхнийг орхижээ. 

Чернобылийн осол гарснаас хойш 5 жилийн дараа ЗХУ бутарсан билээ. 

1998 он

1995 он

Цэцэрлэгийн хаалга, 2004 он

1995 он

Сагсан бөмбөгийн талбай, 2007 он

Сургуулийн барилга, 2006 он

1998 он

Сургуулийн танхим, 2003 он

Сургуулийн барилга, 2009 он

Сүмийн дотор, 1998 он

Цэцэрлэгийн шал, 1998 он

Цэцэрлэгийн барилга, 2012 он

Өвчтөнүүдийн бүртгэл, 2002 он

Эх сурвалж: Business Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
39
1
7
3
43
1
9
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.