Элсэлтийн ерөнхий шалгалт айсуй! Энэ жил төгсөх ангийн 28 мянган сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Мөн үүссэн нөхцөл байдлын улмаас төгсөх ангийн сурагчид энэ жил багш нараас давтлага авах, уртасгасан цагаар хичээллэх, биечлэн уулзаж заавар, зөвлөгөө авах боломжгүй байгаа нь сурагчдад хүндрэлтэй байна. Төгсөх ангийн сурагчид шалгалтдаа хэзээнээс бэлддэг, шалгалтын өмнө сэтгэлзүйн хувьд ямархуу байдаг талаар зарим тоон мэдээллийг дурдвал:
Судалгаанд оролцсон сурагчдын дийлэнх нь буюу 59 хувь нь 2-3 сарын өмнөөс ЭЕШ-д бэлддэг гэж хариулжээ.
Сурагчид хэзээнээс эхэлж ЭЕШ-д бэлдэж эхэлдэг вэ?

Тэгвэл 15 мянга гаруй гишүүнтэй ЭЕШ-д бэлдэгчдийн фэйсбүүк группээс авсан судалгаагаар сурагчдын ердөө 11 хувь нь шалгалтад бүрэн бэлэн гэж хариулсан байна.
Шалгалтын өмнө сурагчдын сэтгэлзүйн байдал ямар байдаг вэ?

Тиймээс бид ирээдүйн мэргэжил, суралцах сургуулиа сонгох хариуцлагатай алхмыг хийх гэж буй төгсөх ангийн сурагчдад зориулж ЭЕШ-д бэлдэхэд туслах цахим эх сурвалжуудыг хүргэж байна.
Цахим Зөвлөх сайт

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчид Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргасан “Цахим зөвлөх” болох eec.mn сайт болон eContent аппликэйшний тусламжтайгаар теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ-тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах боломжтой.
eContent аппликэйшныг App Store болон Play Store-оос татаж аваарай.
ЭЕШ-д бэлдэгчдэд зориулсан хэрэгцээт сайтууд

ЭЕШ-ийн бэлтгэлд зориулсан онлайн контент нийлүүлэгч сайтууд байдаг. Тухайлбал, integral.mn сайт нь бүх ангийнханд зориулсан математикийн хичээлийн бодлогын сан юм. Энэ санд гадаад, дотоодын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт, математикийн олимпиадын чиглэлийн нийт 10 мянга орчим бодлого байдаг бөгөөд ихэнх нь бодох заавартайгаа байдаг. Түүнчлэн математикийн хичээлийн сорилын сан болох Suraad.com, сорилго шалгалтын үйл ажиллагаа явуулдаг Shalgalt.info сайтууд бий.
Багшийн Туслах 800 аппликэйшн

Багшийн Туслах бол ЭЕШ-д бэлдэж буй төгсөн ангийн сурагчдад зориулсан шилдэг аппликэйшн юм. Боловсролын систем, технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Япон орон Z үеийн хүүхдүүдэд зориулж уг системийг нэвтрүүлснээр ЭЕШ-д өндөр оноо авахуулаад зогсохгүй боловсролын тэгш бус байдлыг арилгахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Одоогоор Японы ахлах ангийн сурагчдын 70 хувь нь энэ апплизэйшнийг хэрэглэж байна. Монголчууд Японы боловсролын салбарт дэвшил гаргасан уг технологийг нутагшуулан, Багшийн Туслах 800 аппликэйшн болгон гаргажээ.
Уг аппликэйшнд ЭЕШ-д бэлдэж буй сурагчдад зориулсан шилдэг багш нарын цогц видео хичээл, бататгах тест, жил бүрийн ЭЕШ-ийн жишиг тестүүд багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Багшийн Туслах аппликэйшнийг татаж авснаар гар утаснаасаа шалгалтад бэлдэж, өндөр оноо авах боломжтой. Дашрамд дурдахад, тавдугаар сарын 15-аас гадаад хэл, эврика хөтөлбөрийн хүрээнд орж байгаа хичээлүүдийг ЭЕШ-д бэлдэж буй хүүхдүүд үнэгүй үзэх боломжтой болж байгаа аж.
Багшийн Туслах аппликэйшныг App Store болон Play Store-оос татаж аваарай.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкийн ХУУДАС болон ЦАХИМ сайтаас аваарай.
Холбоотой нийтлэл: “Багшийн туслах 800” аппликэйшныг сонгох 5 шалтгаан
Онлайн сургалтын төвүүд

ЭЕШ-д бэлтгэдэг сургалтын төвүүд олон бий. Тэдгээрийн ихэнх нь одоогоор онлайн сургалт зохион байгуулж байгаа тул өөрт тохирох сургалтын төвийг сонгож, шалгалтдаа бэлдэж болно. Ингэхдээ тухайн сургалтын төвд багшлах эрхтэй мэргэжлийн багш байгаа эсэхийг шалгах, туршлагыг нь харгалзаж үзэх, ном сурах бичиг болон онлайн сургалт явуулах арга барил зэргийг сайтар судалсны үндсэн дээр сонголтоо хийх нь зөв юм.
Youtube, Youtube бас дахин Youtube!

Орчин цагийн видео контентын хамгийн том сайт болох YouTube-г хэрхэвч орхигдуулж болохгүй. ЭЕШ гэж бичээд хайхад л “Хэрхэн 800 авах вэ?”, “Хэрхэн ЭЕШ-дээ бэлдэх вэ?” гэх мэт зөвлөгөө, мэдээллүүд олноороо гарч ирэх болно. ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд ч влог бэлтгэж оруулдаг.